3х3 сагсан бөмбөгийн баг сүүлийн тоглолтоо өнөөдөр Хятадын эсрэг хийнэ

2021 оны 7 сарын 272021-07-27
3х3 сагсан бөмбөгийн баг сүүлийн тоглолтоо өнөөдөр Хятадын эсрэг хийнэ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпын сүүлийн тоглолтоо өнөөдөр БНХАУ-ын шигшээ багтай 12:55 цагт хийнэ.

Дэлхийн шилдэг найман багийн нэг болж олимпод өрсөлдөн түүх бичиж буй охид долоон тоглолтынхоо зургаад нь хожигдоод байгаа ч европ, дэлхийн аварга хүчирхэг Франц, Италийн шигшээ багуудтай тэнцүүхэн тоглолтыг үзүүлсэн юм.

Хэсгийн шатанд хамгийн өндөр оноо авсан зургаан баг шөвгийн наймд шалгарч медалийн тоглолт хийх бөгөөд нэг болон хоёрдугаар байраар шалгарсан багууд шөвгийн дөрөвт шууд шалгарна.

Хэсгийн хүснэгт:

  1. АНУ - 6 хожил
  2. Оросын олимпын баг - 4 хожил, 2 хожигдол
  3. Хятад - 4 хожил, 2 хожигдол
  4. Япон - 4 хожил, 2 хожигдол
  5. Франц - 3 хожил, 3 хожигдол
  6. Итали - 2 хожил, 4 хожигдол
  7. Румын - 1 хожил, 5 хожигдол
  8. Монгол - 6 хожигдол

Санал болгох

3x3 U23 эмэгтэй сагсан бөмбөгчид ДЭЛХИЙН ЧАНСААГ тэргүүлж эхэллээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 Дэлхийн чансаа 2021/09/18-ны өдөр шинэчлэгджээ. Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртэлх эмэгтэй чансааг Монгол улс #1-ээр тэргүүлж эхэлсэн бахархалтай мэдээг ФИБА цацлаа.

1 өдрийн өмнө
Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ

Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ.  Эрх баригч Ардчилал-Ард түмний хүч нам дотроо 2 том бүлэглэлтэй. Өөр хоорондоо маргаантай байгаа. Тэгвэл энэ намын нэг бүлэглэл нь Мэнниг дэмжих шийдэлд хүрлээ.

1 өдрийн өмнө
Э.Оюунболдын "Улсын аварга" цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

Э.Оюунболдын цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ

4 өдрийн өмнө
Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерландыг зорьжээ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерланд улсын Утрехт хотноо энэ сарын 19-20 хооронд болох гранпри тэмцээнд оролцохоор явжээ. Багийн гол тоглогчийн нэг Г.Цэнгүүнбаяр бэртлийн улмаас тус тэмцээнийг өнжиж оронд нь Ц.Отгонжаргал явсан байна. 

4 өдрийн өмнө