Сайед Моллаи, Б.Ганхайч нар өнөөдөр барилдана

2021 оны 7 сарын 272021-07-27
Сайед Моллаи, Б.Ганхайч нар өнөөдөр барилдана

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг, эмэгтэйчүүдийн -63 кг жингийн барилдаанууд өнөөдөр 10:00 цагаас эхэлж Монголын шигшээ багийн хоёр тамирчин зодоглоно.

Өнөөдрийн онцлох тамирчнаар эрэгтэйчүүдийн -81 кг жинд барилдах Сайед Моллайг нэрлэж байгаа бөгөөд олимпын наадамд өрсөлдөж медаль авахын тулд иргэншлээ сольсон түүний эр зоригийг дэлхий даяар магтдаг.

Тодруулбал, Риогийн олимпоос эрт хасагдсан ч 2018 онд дэлхийн аварга болсон Ираны бөхийн од Сайед ид эрэн дээрээ 2019 оны дэлхийн аваргад хошой алттай болохоор оров.

Гэвч тэмцээний хагас шигшээд Израилын бөх Саги Мүкитэй таарсан нь түүний замналыг орвонгоор нь өөрчилсөн юм. Иран болон Израил улсуудын шашин, бодлогын зөрчил спортод нөлөөлж Ираны Засгийн газраас түүнийг Израилын бөхтэй барилдалгүй бууж өгөхийг шаарджээ.

Олимп дэлхийд нэрээ дуурсгах агуу мөрөөдөлтэй түүний хүслийг дарсан энэхүү хавчлага ирэх Токиогийн олимпод ч нөлөөлнө гэдгийг мэдсэн Сайед эх орноосоо дүрвэж Германаар дамжин Монголд ирсэн түүхтэй.

Олимпын медальтан болох мөрөөдөлтэй тэрээр хамгийн амар тайван, мөрөөдлийг нь биелүүлэхэд туслах бөхийн орноор Монголыг сонгож иргэншил авсан билээ.

Монголын нэр дээр барилдаж эхэлснээс хойш Сайед Моллаи 2021 оны Ази-Номхон далайн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, Тель-Авивын их дуулгаас мөнгөн медаль хүртсэн.

Израил улсад болсон их дуулга тэмцээнд анх удаа оролцож Израилын бөхтэй чөлөөтэй барилдсан түүний амьдралын түүх, замналаар кино бүтээж буй.

Мөрөөдлөө биелүүлж яваа Монголын шигшээ багийн тамирчин Сайед Моллай өнөөдөр дэвжээний 18 дахь барилдааныг Казахстаны Дидар Хамзатай хийнэ.

Мөн Азийн аваргын хүрэл медальт Болдын Ганхайч өнөөдөр эмэгтэйчүүдийн -63 кг жинд зодоглоно. Тэрээр дэвжээний долоо дахь барилдааныг Пан Америкийн аваргын мөнгөн медальт Мексикийн Пришка Авити Алкаразтай хийнэ.

Жүдо бөхийн тоглолтуудыг EDU, STAR, TV9 телевизүүд шууд дамжуулна.

Санал болгох

3x3 U23 эмэгтэй сагсан бөмбөгчид ДЭЛХИЙН ЧАНСААГ тэргүүлж эхэллээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 Дэлхийн чансаа 2021/09/18-ны өдөр шинэчлэгджээ. Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртэлх эмэгтэй чансааг Монгол улс #1-ээр тэргүүлж эхэлсэн бахархалтай мэдээг ФИБА цацлаа.

1 өдрийн өмнө
Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ

Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ.  Эрх баригч Ардчилал-Ард түмний хүч нам дотроо 2 том бүлэглэлтэй. Өөр хоорондоо маргаантай байгаа. Тэгвэл энэ намын нэг бүлэглэл нь Мэнниг дэмжих шийдэлд хүрлээ.

1 өдрийн өмнө
Э.Оюунболдын "Улсын аварга" цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

Э.Оюунболдын цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ

4 өдрийн өмнө
Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерландыг зорьжээ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерланд улсын Утрехт хотноо энэ сарын 19-20 хооронд болох гранпри тэмцээнд оролцохоор явжээ. Багийн гол тоглогчийн нэг Г.Цэнгүүнбаяр бэртлийн улмаас тус тэмцээнийг өнжиж оронд нь Ц.Отгонжаргал явсан байна. 

4 өдрийн өмнө