Аргентиний тамирчин бүсгүй Токиогоос медальгүй ч сүйн бөгжтэй нутаг буцахаар болов

2021 оны 7 сарын 272021-07-27
Аргентиний тамирчин бүсгүй Токиогоос медальгүй ч сүйн бөгжтэй нутаг буцахаар болов

Аргентин улсын туялзуур сэлэмний (хуучин нэрээр туялзуур жад) тамирчин Мариа Белен Перез Маурис өчигдөр Унгарын Анна Мартонд 15-12 oнооны харьцаатай хожигдсоноор олимпын медаль зүүх боломжоо алдсан юм.
Гэхдээ 36 настай тамирчин бүсгүй медальгүй ч хуруундаа сүйн бөгжтэй нутаг буцахаар болжээ.

Тэмцээний дараа сэтгүүлчид ярилцлага өгч байсан тамирчны ард дасгалжуулагч нь “Надтай гэрлэх үү?” гэсэн бичигтэй цаас барьж зогссоныг эхэндээ тэр мэдээгүй юм.

Тамирчин бүсгүй эргэж хараад хэрхэн цочирдож байгааг харуулсан дүрс бичлэг онлайн орчинд өргөн тархжээ.

 

2014 оны Пан Америкийн аварга, 2012, 2016 оны олимпын наадмуудад оролцож байсан Перез Маурис, дасгалжуулагч Лукас Гиллермо Сауседотой 17 жил үерхэж байгаа гэнэ.

Хос хоёр сүй тавьсны баяраа Буэнос Айрес хотод буцаж очоод “том барбекью найр” зохион байгуулж тэмдэглэхээр болсон байна.

Сауседо 2010 онд болсон Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний дараа Маурист гэрлэх санал тавьсан ч хэтэрхий эрт байна гэсэн үндэслэлээр татгалзаж байжээ.

“Сэтгүүлчид надаас эргэж харахыг хүсэхэд би түүний бичсэнийг олж уншаад үнэхээр самгардлаа. Тэгээд би бүхнийг мартсан. Бид маш их аз жаргалтай байна. Бид бие биедээ маш их хайртай, насан туршдаа хамт байхыг хүсэж байна” гэж Маурис ярьсан байна.

“Би түүнд хайртай. Тэмцээнд хожигдсоны дараа сэтгэл санааг нь өргөж магадгүй гээд шууд санал тавьсан юм. Хэрвээ тэр хожсон бол би дараагийн боломжийг хүлээнэ гэж бодож байв” гэж Сауседо ярьжээ.

Эх сурвалж: CNN

 

Санал болгох

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэн Файзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ.

7 цагийн өмнө
Цагдаагийн албан хаагч мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад, албаны хувцастай бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

7 цагийн өмнө
Газрын тосны фьючерс үнэ 2-3 хувиар буурч, баррель нь $70.29 болоод байна

Нью-Йоркийн биржид газрын тосны фьючерс үнэ 2.3 хувиар буурч, баррель нь 70.29 ам.доллар байна. Энэ нь сүүлийн долоо хоногийн хамгийн бага дүн болж байгаа юм. Газрын тосны үнэ энэ он гарснаас хойш 45 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

7 цагийн өмнө
Бензин дуусахад автомашин яадаг вэ?

Бензин дуусах нь таны машиныг гэмтээж болзошгүй юм. Орчин үеийн автомашинууд хөдөлгүүрт бензинийг шахахад туслах тусгай эд анги, хэсгүүдтэй байдаг. Тиймээс ямар нэгэн эвдрэл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд автомашинаа шатахууны савны дөрөвний нэгээс доошгүй бензинтэй байлгахыг зөвлөдөг. Учир нь

8 цагийн өмнө