Олимпын хувцасны стандартаа мэдэлгүй тамирчдаа рингэд "шалдан" гаргав

2021 оны 7 сарын 282021-07-28
Олимпын хувцасны стандартаа мэдэлгүй тамирчдаа рингэд "шалдан" гаргав

Олимпод боксын төрлөөр оролцсон М.Мягмаржаргалаас гадна бусад тамирчид Монголын төрийн далбаа, бичиггүй хувцастай рингэд гарчээ. Учир нь Олон улсын олимпын хорооноос заасан хувцасны стандартын дагуу тамирчдын хувцас дээр сурталчилгаа бүхий ямар нэг компанийн лого байхыг зөвшөөрдөггүй.

Манай тамирчдын тухайд тус бүр ивээн тэтгэгч байгууллагын логог хэвлүүлсэн байсан учир рингэд гарахын өмнө стандарт хангахгүй гэж үзэн ямар ч бичиггүй шинэ хувцас өгчээ. Өнөө орой тоглох МУГТ Э.Цэндбаатар ч мөн адил далбаа, бичиггүй хувцастай рингэд гарах нь. Энэ бол маш хариуцлагагүй алдаа бөгөөд тухайн спортын холбоод нь баг тамирчдын хувцас,, хэрэглэлийг тооцоолж, хангах үүрэгтэй. Олимпын наадмын хувцасны стандартаа мэдэлгүй тамирчдаа ийнхүү "хувцасгүй" олимпод оролцуулав. 

Санал болгох

3x3 U23 эмэгтэй сагсан бөмбөгчид ДЭЛХИЙН ЧАНСААГ тэргүүлж эхэллээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 Дэлхийн чансаа 2021/09/18-ны өдөр шинэчлэгджээ. Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртэлх эмэгтэй чансааг Монгол улс #1-ээр тэргүүлж эхэлсэн бахархалтай мэдээг ФИБА цацлаа.

1 өдрийн өмнө
Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ

Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ.  Эрх баригч Ардчилал-Ард түмний хүч нам дотроо 2 том бүлэглэлтэй. Өөр хоорондоо маргаантай байгаа. Тэгвэл энэ намын нэг бүлэглэл нь Мэнниг дэмжих шийдэлд хүрлээ.

1 өдрийн өмнө
Э.Оюунболдын "Улсын аварга" цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

Э.Оюунболдын цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ

4 өдрийн өмнө
Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерландыг зорьжээ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерланд улсын Утрехт хотноо энэ сарын 19-20 хооронд болох гранпри тэмцээнд оролцохоор явжээ. Багийн гол тоглогчийн нэг Г.Цэнгүүнбаяр бэртлийн улмаас тус тэмцээнийг өнжиж оронд нь Ц.Отгонжаргал явсан байна. 

4 өдрийн өмнө