Нийслэлээс шинэ нисэх буудал руу БУУХИА АВТОБУС явж эхэллээ

2021 оны 7 сарын 292021-07-29
Нийслэлээс шинэ нисэх буудал руу БУУХИА АВТОБУС явж эхэллээ

Дэлхийн улс орнуудад нисэх онгоцны буудлаас хот руу, хотоос нисэх  буудал руу хүргэх хамгийн аюулгүй, хамгийн найдвартай тээврийн хэрэгслийн нэг бол буухиа автобус юм. Манай улсад нисэх онгоцны буудлын буухиа автобусыг нийслэлийн нийтийн тээврийн чиглэлээр 2013 онд туршилтаар анх явуулж байсан. Харин өдгөө Хөшигийн хөндийд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсноор зорчигчдод дэлхийн стандартад нийцсэн шинэ автобусаар үйлчлэх хэрэгцээ, шаардлага үүссэн юм.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Нисэх буудлын буухиа автобус” үйлчилгээг нийслэл хотдоо нэвтрүүлж, мэргэжлийн баг хамт олон зорчигчдод үйлчлэхэд бэлэн боллоо.

“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК болон "Монголын үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл" ХХК хамтран дээрх төслийг хэрэгжүүлэхээр "Улаанбаатар Эйрпорт Шаттл" ХХК буюу товчилсон нэрээр "UBUS" LLC-ийг байгууллаа.  Тус компани нь "Чингис хаан" нисэх онгоцны буудлын зорчигч урсгалын эргэлтэд тулгуурлан зорчигчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, тав тухтай, аюулгүй байдлыг хангасан, тусгай чиглэлийн том болон дунд оврын автобусны үйлчилгээг олон улсын болон дотоодын дүрэм, журам, стандартын дагуу эхлүүлээд байна. Ийнхүү төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Нисэх буудлын буухиа автобус” үйлчилгээг нийслэл хотдоо нэвтрүүлж, мэргэжлийн баг хамт олон зорчигчдод үйлчлэхэд бэлэн боллоо.

Тасалбар борлуулах цэг "Чингис хаан” олон улсын нисэх буудлын нэгдүгээр давхарт TRANSPORTATION SERVICE хэсэгт байрлаж байна. Мөн цахимаар буюу www.ubus.mn сайтаар урьдчилж захиалга өгөх боломжтой юм.

Автобусны маршрут:

Эх сурвалж: Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК

Санал болгох

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэн Файзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ.

8 цагийн өмнө
Цагдаагийн албан хаагч мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад, албаны хувцастай бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

9 цагийн өмнө
Газрын тосны фьючерс үнэ 2-3 хувиар буурч, баррель нь $70.29 болоод байна

Нью-Йоркийн биржид газрын тосны фьючерс үнэ 2.3 хувиар буурч, баррель нь 70.29 ам.доллар байна. Энэ нь сүүлийн долоо хоногийн хамгийн бага дүн болж байгаа юм. Газрын тосны үнэ энэ он гарснаас хойш 45 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

9 цагийн өмнө
Бензин дуусахад автомашин яадаг вэ?

Бензин дуусах нь таны машиныг гэмтээж болзошгүй юм. Орчин үеийн автомашинууд хөдөлгүүрт бензинийг шахахад туслах тусгай эд анги, хэсгүүдтэй байдаг. Тиймээс ямар нэгэн эвдрэл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд автомашинаа шатахууны савны дөрөвний нэгээс доошгүй бензинтэй байлгахыг зөвлөдөг. Учир нь

9 цагийн өмнө