БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд айлчлалын үеэрээ буцалтгүй тусламжийн автомашинууд өгчээ

1
2021 оны 7 сарын 292021-07-29
БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд айлчлалын үеэрээ буцалтгүй тусламжийн автомашинууд өгчээ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхө Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Хил хамгаалах байгууллагад цэргийн буцалтгүй тусламж болгон автомашинууд хүлээлгэн өгчээ.

Энэ үеэр Цэргийн төв зөвлөлийн олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга, хошууч генерал Сун Янчао тэргүүтэй төлөөлөгчид Хил хамгаалах ерөнхий газарт зочилсон байна.

 

 

ХХЕГ

Автомашинуудыг Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авч, хоёр орны хил хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэх талаар ярилцжээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө долдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн юм.

Тэрбээр Хятад, Монголын Батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд хүргэхэд энэхүү айлчлал чухал түлхэц үзүүлнэ гэдгийг онцлож байв.

Мөн цар тахлын нөхцөл байдал сайжирмагц цэргийн бүхий л түвшний айлчлал, солилцоо, хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээ илэрхийлсэн байна.

Санал болгох

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэн Файзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ.

7 цагийн өмнө
Цагдаагийн албан хаагч мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад, албаны хувцастай бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

7 цагийн өмнө
Газрын тосны фьючерс үнэ 2-3 хувиар буурч, баррель нь $70.29 болоод байна

Нью-Йоркийн биржид газрын тосны фьючерс үнэ 2.3 хувиар буурч, баррель нь 70.29 ам.доллар байна. Энэ нь сүүлийн долоо хоногийн хамгийн бага дүн болж байгаа юм. Газрын тосны үнэ энэ он гарснаас хойш 45 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

8 цагийн өмнө
Бензин дуусахад автомашин яадаг вэ?

Бензин дуусах нь таны машиныг гэмтээж болзошгүй юм. Орчин үеийн автомашинууд хөдөлгүүрт бензинийг шахахад туслах тусгай эд анги, хэсгүүдтэй байдаг. Тиймээс ямар нэгэн эвдрэл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд автомашинаа шатахууны савны дөрөвний нэгээс доошгүй бензинтэй байлгахыг зөвлөдөг. Учир нь

8 цагийн өмнө