Манай баг 4:1 харьцаатайгаар БНСУ-ын шигшээг яллаа

2021 оны 7 сарын 312021-07-31
Манай баг 4:1 харьцаатайгаар БНСУ-ын шигшээг яллаа

Жүдо бөхийн холимог багийн барилдаан өнөөдөр 10:00 цагт эхэлж Монголын шигшээ баг Өмнөд Солонгосын багтай хүч үзлээ.

Эрэгтэй

  • +90 кг жинд Ө.Дүүрэнбаяр
  • -90 кг жинд Г.Алтанбагана
  • -73 кг жинд Ц.Цогтбаатар нар зодоглосон бол

Эмэгтэй

  • -57 кг жинд Д.Сумъяа
  • -70 кг жинд Б.Ганхайч
  • +70 кг жинд О.Мөнхцэцэг нар зодоглолоо.

Эхний барилдаан -90 кг жинд болж Ө.Дүүрэнбаяр Ким Минжонд унасан бол -57 кг жинд Д.Сумъяа Ким Жисүг вазари үнэлгээгээр ялж тооны харьцааг 1-1 болгон тэнцүүлсэн. Үргэлжлүүлэн -73 кг жинд олимпоос хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар мөн хүрэл медальт Ан Чанримыг ялсан бол -70 кг жинд Б.Ганхайч өөрөөс нь дээд жинд барилддаг Ким Сонёоныг вазари үнэлгээгээр ялж тооны харьцааг 3-1 болголоо. Харин сүүлийн барилдааныг -90 кг жинд Г.Алтанбагана Гок Донханыг торгуулиар ялж тооны харьцаа 4-1-ээр Монголын шигшээ баг Өмнөд Солонгосын багийг яллаа. 

Санал болгох

3x3 U23 эмэгтэй сагсан бөмбөгчид ДЭЛХИЙН ЧАНСААГ тэргүүлж эхэллээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 Дэлхийн чансаа 2021/09/18-ны өдөр шинэчлэгджээ. Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртэлх эмэгтэй чансааг Монгол улс #1-ээр тэргүүлж эхэлсэн бахархалтай мэдээг ФИБА цацлаа.

1 өдрийн өмнө
Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ

Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ.  Эрх баригч Ардчилал-Ард түмний хүч нам дотроо 2 том бүлэглэлтэй. Өөр хоорондоо маргаантай байгаа. Тэгвэл энэ намын нэг бүлэглэл нь Мэнниг дэмжих шийдэлд хүрлээ.

1 өдрийн өмнө
Э.Оюунболдын "Улсын аварга" цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

Э.Оюунболдын цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ

4 өдрийн өмнө
Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерландыг зорьжээ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерланд улсын Утрехт хотноо энэ сарын 19-20 хооронд болох гранпри тэмцээнд оролцохоор явжээ. Багийн гол тоглогчийн нэг Г.Цэнгүүнбаяр бэртлийн улмаас тус тэмцээнийг өнжиж оронд нь Ц.Отгонжаргал явсан байна. 

4 өдрийн өмнө