Т.Энхцэцэг: Мөрөөдлөө биелүүлэн хүссэн хэмжээнээсээ илүү байж чадлаа

2021 оны 8 сарын 12021-08-01
Т.Энхцэцэг: Мөрөөдлөө биелүүлэн хүссэн хэмжээнээсээ илүү байж чадлаа

Олимпын наадмын жүдо бөхийн төрлийг дэнслэх дэлхийн шилдэг 16 шүүгчийн нэгээр нэрлэгдсэн Т.Энхцэцэг алтан медалийн барилдаануудыг шүүж эх орныхоо нэрийг дуурсгасан.

Тавдугаар сарын 8-нд гарсан Олон Улсын Жүдо бөхийн холбооны чансаагаар дэлхийд тэргүүлж байсан Т.Энхцэцэг тэмцээний дараах сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрээр "Миний бие олимпын наадамд шүүгчээр оролцох, тэр тусмаа алтан медалийн төлөө барилдаан шүүх мөрөөдлөө биелүүлж чадлаа. Хүссэн хэмжээнээсээ илүү байж чадсан. Надад тусалж, намайг дэмжсэн хүн бүхэнд талархах өдөр өнөөдөр. Сайхан сэтгэлтэй олон хүний ачаар би энд зогсож байна. Та нартаа маш их баярлалаа.

Төрүүлж өсгөсөн аав ээж, миний төлөө үргэлж залбирдаг хайртай гэр бүлийнхэндээ, ачит багш нартаа, хамт олондоо, жүдо бөхийн их гэр бүлийнхэндээ, найз нөхөд, шавь нар, шавь нарынхаа аав, ээжүүдэд, ач тусыг нь үргэлж санаж явах эрхэм хүмүүстээ, шүүгчээр ажилласнаас эхлэн энэ олимпын өдрүүдэд ч надад урам, зориг хайрласан жүдо бөх сонирхогч, дэмжигчдэдээ баярлалаа. Та нартаа хамгийн сайн сайхныг хүсье" хэмээжээ.

Санал болгох

3x3 U23 эмэгтэй сагсан бөмбөгчид ДЭЛХИЙН ЧАНСААГ тэргүүлж эхэллээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 Дэлхийн чансаа 2021/09/18-ны өдөр шинэчлэгджээ. Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртэлх эмэгтэй чансааг Монгол улс #1-ээр тэргүүлж эхэлсэн бахархалтай мэдээг ФИБА цацлаа.

1 өдрийн өмнө
Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ

Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ.  Эрх баригч Ардчилал-Ард түмний хүч нам дотроо 2 том бүлэглэлтэй. Өөр хоорондоо маргаантай байгаа. Тэгвэл энэ намын нэг бүлэглэл нь Мэнниг дэмжих шийдэлд хүрлээ.

1 өдрийн өмнө
Э.Оюунболдын "Улсын аварга" цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

Э.Оюунболдын цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ

4 өдрийн өмнө
Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерландыг зорьжээ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерланд улсын Утрехт хотноо энэ сарын 19-20 хооронд болох гранпри тэмцээнд оролцохоор явжээ. Багийн гол тоглогчийн нэг Г.Цэнгүүнбаяр бэртлийн улмаас тус тэмцээнийг өнжиж оронд нь Ц.Отгонжаргал явсан байна. 

4 өдрийн өмнө