Гадаа талбайд тэмцээн явуулахдаа хариуцлагын гэрээ байгуулна

2021 оны 8 сарын 42021-08-04
Гадаа талбайд тэмцээн явуулахдаа хариуцлагын гэрээ байгуулна

Улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлээс бусад гадаа зохион байгуулах, спортын дотоодын тэмцээнийг халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэми баримтлах, мөрдөх ерөнхий удирдамжийг Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад боловсруулан батлах чиглэл өгсөн.

Иймд дараах ерөнхий удирдамжийг Биеийн тамир, спортын улсын хорооноос баталжээ. Ингэхдээ Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв зэрэг мэргэжлийн байгууллагын саналыг тусгасан байна.
 
Улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлээс бусад гадаа болох спортын дотоодын тэмцээний оролцогчдын тоог хязгаарлаж, үзэгчгүй зохион байгуулна. Спортын холбоо нь коронавируст халдвар Ковид-19-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай удирдамж, журам, заавар, шаардлагын дагуу зөвхөн орон нутагт зохион байгуулах эсэх асуудлыг халдварын тархалтын түвшин, хүн амын эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан тухайн орон нутаг дахь Аймаг, нийслэл, дүүргийн Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Мөн Хариуцлагын гэрээ байгуулан, зөвшөөрөл авч зохион байгуулна.

Спортын холбоодын оролцоогүй, Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай журам, заавар батлуулаагүй, аймаг, нийслэл, дүүргийн онцгой комиссын шийдвэргүй, хариуцлагын гэрээ байгуулаагүй аливаа тэмцээн зохион байгуулахыг хориглоно.

Гадаа талбайд зохион байгуулах зориулалт бүхий спортын дотоодын үйл ажиллагаанд бүх шатны Засаг дарга нар /орон нутгийн Онцгой комисс/ үзэгчгүй тэмцээний зохион байгуулалтын үйл ажиллагаа, халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай удирдамж, журам, заавар, шаардлагын хэрэгжилтэд холбогдох мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор бүх тал хяналт тавина.

Санал болгох

3x3 U23 эмэгтэй сагсан бөмбөгчид ДЭЛХИЙН ЧАНСААГ тэргүүлж эхэллээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 Дэлхийн чансаа 2021/09/18-ны өдөр шинэчлэгджээ. Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртэлх эмэгтэй чансааг Монгол улс #1-ээр тэргүүлж эхэлсэн бахархалтай мэдээг ФИБА цацлаа.

1 өдрийн өмнө
Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ

Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ.  Эрх баригч Ардчилал-Ард түмний хүч нам дотроо 2 том бүлэглэлтэй. Өөр хоорондоо маргаантай байгаа. Тэгвэл энэ намын нэг бүлэглэл нь Мэнниг дэмжих шийдэлд хүрлээ.

1 өдрийн өмнө
Э.Оюунболдын "Улсын аварга" цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

Э.Оюунболдын цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ

4 өдрийн өмнө
Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерландыг зорьжээ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерланд улсын Утрехт хотноо энэ сарын 19-20 хооронд болох гранпри тэмцээнд оролцохоор явжээ. Багийн гол тоглогчийн нэг Г.Цэнгүүнбаяр бэртлийн улмаас тус тэмцээнийг өнжиж оронд нь Ц.Отгонжаргал явсан байна. 

4 өдрийн өмнө