Ираны бөх финалд шалгарвал Э.Бэхбаяр дагаж барилдана

2021 оны 8 сарын 42021-08-04
Ираны бөх финалд шалгарвал Э.Бэхбаяр дагаж барилдана

Э.Бэхбаяр шөвгийн наймд 2019 оны Азийн аварга Ираны Реза Атринагарчид 5-1 харьцаагаар ялагдлаа.

Эхний үед хоёр тамирчин идэвхгүй барилдсан тул Э.Бэхбаяр дээр торгуулийн 30 секунд тоолж эхэлсэн. Тус хугацаанд манай бөх оноо авч чадаагүй тул Реза 1 оноотой болсон.

Харин хоёрдугаар үед Ираны бөхөд торгуулийн 30 секунд тоолсон. Тус хугацаанд Реза оноо авч чадаагүй тул онооны харьцаа 1-1 болсон.

Үеийн төгсгөлд Э.Бэхбаяр дээр дахин 30 секунд тоолсон бөгөөд тус хугацаанд оноо авч чадаагүй тул 1 оноо алдсан. Э.Бэхбаяр эцсийн мөчид ардаа алдсанаар 5-1 харьцаагаар ялагдлаа.

Реза шөвгийн дөрөвт Узбекистан, Оросын бөхчүүдийн ялсантай барилдана. Хэрэв Ираны бөх финалд шалгарвал Э.Бэхбаяр дагаж барилдан хүрэл медалийн төлөө өрсөлдөх боломжтой болно.

Э.Бэхбаяр гавьяат 2018 оны Жакартагийн Азийн наадамд Ираны бөхийг ялж байсан бол үүнээс хойш гурав дахиа дараалж ялагдав.

Санал болгох

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэн Файзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ.

7 цагийн өмнө
Цагдаагийн албан хаагч мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад, албаны хувцастай бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

8 цагийн өмнө
Газрын тосны фьючерс үнэ 2-3 хувиар буурч, баррель нь $70.29 болоод байна

Нью-Йоркийн биржид газрын тосны фьючерс үнэ 2.3 хувиар буурч, баррель нь 70.29 ам.доллар байна. Энэ нь сүүлийн долоо хоногийн хамгийн бага дүн болж байгаа юм. Газрын тосны үнэ энэ он гарснаас хойш 45 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

8 цагийн өмнө
Бензин дуусахад автомашин яадаг вэ?

Бензин дуусах нь таны машиныг гэмтээж болзошгүй юм. Орчин үеийн автомашинууд хөдөлгүүрт бензинийг шахахад туслах тусгай эд анги, хэсгүүдтэй байдаг. Тиймээс ямар нэгэн эвдрэл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд автомашинаа шатахууны савны дөрөвний нэгээс доошгүй бензинтэй байлгахыг зөвлөдөг. Учир нь

8 цагийн өмнө