Олимпоос медаль хүртсэн манай тамирчид эх орондоо ирлээ

2021 оны 8 сарын 42021-08-04
Олимпоос медаль хүртсэн манай тамирчид эх орондоо ирлээ

“Токио-2020” олимпын наадмаас медаль хүртсэн манай улсын тамирчид эх орондоо ирлээ. Энэ удаагийн олимпод жүдо бөхийн төрөлд манай 12 тамирчин оролцсоноос хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр зургадугаар байр эзэлсэн юм. Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар болон мөнгөн медаль хүртсэн Саид Моллай нарыг олимпын хорооны гишүүд хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд тосч авлаа.

М.Уранцэцэг долдугаар сарын 24-ны өдөр жудогийн -48кг жинд хүрэл медалийг авчирсан. Түүний дараа тамирчин Ц.Цогтбаатар -73кг жинд Канадын тамирчинг ялж хүрэл медаль, Иран гаралтай Монгол тамирчин Саид Моллай мөнгөн медаль хүртэж ард түмнээ баярлуулсан.

Санал болгох

3x3 U23 эмэгтэй сагсан бөмбөгчид ДЭЛХИЙН ЧАНСААГ тэргүүлж эхэллээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 Дэлхийн чансаа 2021/09/18-ны өдөр шинэчлэгджээ. Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртэлх эмэгтэй чансааг Монгол улс #1-ээр тэргүүлж эхэлсэн бахархалтай мэдээг ФИБА цацлаа.

1 өдрийн өмнө
Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ

Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ.  Эрх баригч Ардчилал-Ард түмний хүч нам дотроо 2 том бүлэглэлтэй. Өөр хоорондоо маргаантай байгаа. Тэгвэл энэ намын нэг бүлэглэл нь Мэнниг дэмжих шийдэлд хүрлээ.

1 өдрийн өмнө
Э.Оюунболдын "Улсын аварга" цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

Э.Оюунболдын цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ

4 өдрийн өмнө
Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерландыг зорьжээ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерланд улсын Утрехт хотноо энэ сарын 19-20 хооронд болох гранпри тэмцээнд оролцохоор явжээ. Багийн гол тоглогчийн нэг Г.Цэнгүүнбаяр бэртлийн улмаас тус тэмцээнийг өнжиж оронд нь Ц.Отгонжаргал явсан байна. 

4 өдрийн өмнө