ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний томилгооны сонсголоор оруулах 6 хуульч

11
2021 оны 10 сарын 232021-10-23

-Төрийн алба түр томилгоогоор дүүрээд байхад ТАЗ-ийн гишүүн нь ҮХЦ-д ч, ШЕЗ-д ч нэр дэвшсээр байна-

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо ирэх 7 хоногт Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний томилгооны сонсголын товыг зарлах юм байна. Сонгон шалгаруулах ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт өөрөө ахалсан бөгөөд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг, АТГ-ын дэд даргыг томилохдоо хийсэн шиг томилгооны сонсголоо олон нийтэд нээлттэй, асуулт тавих боломжтой байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

ШЕЗ-ийн шүүгч бус 5 гишүүний сонгон шалгаруулалтад 29 хүн нэрээ дэвшүүлсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооноос томилсон ажлын хэсгийн 11 гишүүн санал хураагаад 6 хүний нэрийг сонсголоор оруулахаар болсон байна.

Тодруулбал, ажлын хэсгийн 11 гишүүнээс 9 санал УДШ-ийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Н.Отгончимэг, 8 санал Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Д.Эрдэнэчимэг, 7 санал Баасанжав консалтинг ХХК-ийн захирал, хуульч Н.Баасанжав, 7 санал Монголын Нотариачдын танхимын ерөнхийлөгч Р.Онончимэг, 6 санал Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, 6 санал УДШ-ийн Практик судлалын хэлтсийн дарга Н.Мөнгөнцэцэг нар авчээ.

Томилгооны сонсголын дараа Хууль зүйн байнгын хороо, УИХ дээрх 6 нэр дэвшигчээс заавал 5-ыг нь сонгох албагүй. Дэмжигдээгүй оролцогчийн оронд дахин сонгон шалгаруулалт зарлах бөгөөд энэ орон тоонд нь өмнө материалаа өгсөн 29 иргэн дахин нэрээ дэвшүүлж болох юм. Эхнээсээ ч хуульчдын дунд 6 нэр дэвшигчийн талаар хэл ам гарч эхэлжээ. Ажлын хэсгээс хамгийн бага оноо авсан Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхамын талаар багагүй шүүмж өрнөж байна.

Тэрээр ШЕЗ-ийн гишүүнээр 2006-2009 онд ажилласан бөгөөд ажлын хэсэг ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй хүн бүртгэх ёстойг умартжээ.

TIME ШЕЗ.JPG
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний томилгооны сонсголд шалгарсан хуульчид

Хууль зүйн доктор Д.Зүмбэрэллхам нь 2006-2008 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад шилжиж Төрийн албаны зөвлөлийн даргаар томилогдсон. 2012 онд ажлаа өгөхдөө “Эрдэм шинжилгээний ажил хийх цаг хэрэгтэй байна” гэсэн өргөдөл барьсан хэрнээ сарын дараа Чех улсад Элчин сайдаар томилогдон 2017 он хүртэл ажилласан юм. 2017 онд ирээд Хууль зүйн үндэсний хүрээлэнд 1, УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр 1 жил ажиллаад 2019 онд Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр эргэн томилогджээ. Эрүүгийн эрх зүй, гэмт явдал судлалаар мэргэшсэн хуульчдын нэг боловч олон жил, олон газар удирдах албан тушаал хашихдаа ахиц дэвшил гаргаагүй хэмээн хуульчид шүүмжилж байна.

Сүүлд л гэхэд түүнийг Төрийн албаны зөвлөлд дахин томилогдоход УИХ-аас Төрийн албаны хуулийг шинэчилж, “араа шүд”-ийг нь хурцлаад өгсөн. Гэтэл өнөөдөр тус байгууллага сонгон шалгаруулалтаа ч зохион байгуулж чадахгүй хэмжээнд хүрчихсэн, Цар тахлын хуулиар 1000 гаруй хүн төрийн албанд ямар ч шалгалт өгөлгүй, тангаргаа ч өргөлгүй ажиллаж байна. Гэтэл “туршлагатай хуульч” гэж авчирсан Д.Зүмбэрэллхам Төрийн албаны зөвлөлийн ажлаа сайжруулахын оронд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшиж өрсөлджээ. Ингээд Цэцийн гишүүн болж чадаагүй тэрээр Төрийн албаны хуулийн шинэчлэлийг Төрийн ордонд хэлэлцэж буй эдгээр өдрүүдэд дахин Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болохоор нэр дэвшин өрсөлдөж байх юм. Төр энэ хүнийг багагүй “ашиглаж”, олон газар дарга болголоо. Гэтэл МАХН, МАН нэгдсэн энэ үеийг Н.Энхбаярын зөвлөх байсан Д.Зүмбэрэллхам гуай Цэц, ШЕЗ гэх мэт газарт очих боломж гэж хараад байна уу даа.

Г.Улсболд

 

 

Санал болгох

Одоо хувийн хэвшлээ дэмжинэ гэж яриад хэрэггүй, Ерөнхий сайд аа

Ам нээх бүртээ “либерал бодлого хэрэгжүүлнэ, төр бүх бизнест оролцож өмнүүр нь булааж хийдгийг болиулна” гэж хэлдэг Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн амлалтууд бодит байдал дээр эсрэгээрээ эргэж байгааг сүүлийн хэд хоногийн үйл явдал бэлхнээ харуулж байна. Намынх нь удирдлагуудын нэг, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан даатгалын салбарт төрийн хэт оролцоог дэмжсэн хуулийн төсөл өргөн барьж, ингэхдээ хэлэлцэх асуудлын очер дайруулан оруулж ирэн Төрийн ордонд түрэмгийлсэн нь цочирдом үйл явдал боллоо.

1 сарын өмнө
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний томилгооны сонсголоор оруулах 6 хуульч

МАХН, МАН нэгдсэн энэ үеийг Н.Энхбаярын зөвлөх байсан Д.Зүмбэрэллхам гуай Цэц, ШЕЗ гэх мэт арай “том дарга” болох боломж гэж хараад байна уу даа.

2 сарын өмнө
Б.Энхбаяр: Хууль дээдлэх зарчмыг нулимсан ЗГХЭГ-ын даргыг Цэцэд өгч болно

УИХ-аас 2021 оны долдугаар сарын 8-ны өдөр 74 дүгээр тогтоол гаргаж, Засгийн газарт даалгасан байгаа. Энэ хуулийн төслүүд одоогоор УИХ-д өргөн баригдаагүй. Сая хэлсэн УИХ-ын 74 дүгээр тогтоол зөрчигдөөд 7 хонож байна. Сураг сонсохоор тэнд ЗГХЭГ-ын дарга, манай "хөгжлийн саад" 4 сар дарж хэвтсэн сурагтай.

2 сарын өмнө
Дээд шүүхээс Т.Уранцэцэг, О.Зандраа нарыг Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх үү

Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнээс Дээд шүүхийн квоттой Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд дууссан. Жил гаруй хугацаанд Дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаанаа хийж, шинэ гишүүдийг нэр дэвшүүлэлгүй өдийг хүргэв.

9 сарын өмнө