Б. Энхтулга
Сэтгүүлч

У.Хүрэлсүхийн үнэлгээ өсч УИХ-ын үнэлгээ буурчээ

2021 оны 10 сарын 252021-10-25
У.Хүрэлсүхийн үнэлгээ өсч УИХ-ын үнэлгээ буурчээ

“МЕС” судалгааны байгууллагаас өмнөх ба одоогийн Ерөнхийлөгчийг ард түмэн хэрхэн үнэлж байгааг харьцуулжээ. Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны 6-р сард ажлаа хүлээлгэн өгөхдөө иргэдээс 7 гэсэн үнэлгээ авч байсан. Тэгвэл одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үнэлгээнд одоог болтол хүрч чадаагүй байгаа юм. Гэхдээ ажлаа аваад дөрөв дэх сардаа түүний үнэлгээ өмнөх саруудаас өссөн үзүүлэлттэй гарсан байна.

1(352).jpg

Иргэд мөн өнөөгийн УИХ-ын үйл ажиллагаанд дүгнэлт өгчээ. 9-р сард 3.8 үнэлгээтэй байсан УИХ-ын үйл ажиллагааны дүн энэ сард 3.6 болон буурсан байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд УИХ-ын үйл ажиллагаа 2021 оны 3-р сард 4.3 гэсэн хамгийн өндөр үнэлгээг авч байжээ.

2(337).jpg

Харин одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үнэлгээ анх ажил авахдаа хамгийн өндөр буюу 6.3 үнэлгээтэй байсан бол үүнээс хойш уруудсаар сүүлийн хоёр сар 5.7 гэсэн үнэлгээн дээр тогтжээ.

3(280).jpg

Санал болгох

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр явагдана.

8 цагийн өмнө
Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” наадам энэ сарын 30-нд болно

Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд:

9 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй

Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо" Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

1 өдрийн өмнө
 Нийслэлийн 73 байршилд 182 зууханд түүхий нүүрс түлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

1 өдрийн өмнө