Б. Энхтулга
Сэтгүүлч

"Рио Тинто" Монголын талд буулт хийхэд ойрхон байна

1
2021 оны 10 сарын 252021-10-25
"Рио Тинто" Монголын талд буулт хийхэд ойрхон байна

“Rio Tinto”-ийн Зэсийн группийн захирал Б.Болд, "Turquoise Hill Resources" компанийн Гүйцэтгэх захирал Стив Тибоу Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарт захидал хүргүүлсэн байна. Энэ захидалдаа гурван санал дэвшүүлснийг эх сурвалжууд мэдээллээ.

Нэгдүгээрт Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох зээл 2.3 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг “тэглэх” санал гаргасан байна.

Хоёрдугаарт ногдол ашиг авах хугацааг наашлуулж, 400 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд олгох юм байна.

Гуравдугаарт менежментийн төлбөрийг үе шаттайгаар бууруулах санал гаргажээ.

 

Одоогоор хөрөнгө оруулагч тал төслийн үйл ажиллагааны зардлаас гурван хувь, хөрөнгөнөөс зургаан хувийн менежментийн төлбөр авч байгаа юм. Энэ нь Рио тинто” Оюутолгойд менежментийн үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрт жилд 40 сая ам.доллар авдаг гэсэн үг. Энэ төлбөрийг бууруулах саналыг хөрөнгө оруулагч талаас тавьсан байна. Хамгийн том санал нь дубайн гэрээг байгуулахаас өмнөх үе рүү 53 хувийн ашиг хүртэх хэмжээнд хөрөнгө оруулагч тал буулт хийхэд бэлэн гэж мэдэгдээд байгаа юм. Ийнхүү удаан яригдсан талуудын хэлцэлд Монгол Улс барьцаа ахиулж байгаа сайн мэдээ гарч байна.

Монгол улсын өнөөдөр явж байгаа цор ганц мега төсөл удаан гацах нь аль аль талдаа ашиггүй. Тиймээс хэлэлцээрийн ширээний ардаас дундын хувилбарыг тохирч цааш алхах нь зүйтэй гэж эдийн засагчид үзэж байгаа билээ.

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр явагдана.

8 цагийн өмнө
Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” наадам энэ сарын 30-нд болно

Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд:

9 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй

Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо" Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

1 өдрийн өмнө
 Нийслэлийн 73 байршилд 182 зууханд түүхий нүүрс түлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

1 өдрийн өмнө