О.Тулга эмч шүүгчийн шийдвэрээр тэмцээнээ өндөрлүүллээ

2021 оны 10 сарын 302021-10-30
О.Тулга эмч шүүгчийн шийдвэрээр тэмцээнээ өндөрлүүллээ

Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын Белград хотод үргэлжилж байна. Тэмцээний 5 дахь өдөр манай улсын 3 боксчин тулалдлаа.

      60 кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин О.Тулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь тулаандаа Финландын тамирчин Хатаевтай тулалдсан юм. Тулааны 3-р үед манай тамирчны хөмсөг задарч улмаар эмч шүүгч тоглолтыг зогсоож Финландын тамирчин ялалт авлаа.

Тулааны явцад хөмсөг задарч эмч шүүгч тулааныг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзсэн учир хажуугийн шүүгчдийн оноог тооцолгүйгээр шууд ялалтыг эсрэг тамирчинд өгдөг дүрэмээр энэхүү тоглолт шийдэгдсэн юм. Ингэснээр спортын мастер О.Тулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өндөрлүүлж байна. 

Мөн баасан гарагт 54 кг-ын жинд Үндэсний шигшээ баг Хилчин спорт хорооны тамирчин Э.Баярсайхан Тайландын боксчин Фатипантай тулалдаж 5-0-р ялалт байгууллаа. Тэрээр дараагийн тулаанаа Барбадос улсын тамирчин Брэдли Жабалитай энэ сарын 31  ны өдөр хийнэ

Тэмцээний 5 дахь өдөр манай улсаас эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Үндэсний шигшээ баг Хилчин спорт хорооны тамирчин О.Бямба-Эрдэнэ эхний тулаанаа хийлээ. Тэрээр эхний тойрогт гоц мөргөөд байсан юм. Улмаар  16-д шалгархын төлөө Тайландын тамирчин Пирафаттай тулалдаж 5-0-р яллаа. Тэрээр дараагийн тулаанаа 10-р сарын 31-ны өдөр ОХУ-ын тамирчин Вадим Мусаевийн эсрэг хийнэ. 

Өнөөдөр манай улсаас ОУХМ Г.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Мишээлт нар тулалдана.

Санал болгох

Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хасав

Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа.

2 өдрийн өмнө
Э.Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Ирэх 2024 онд Парист болох олимпийн эрх олгох тэмцээн юм.

3 өдрийн өмнө
Заал, танхимын барилдаанд оролцох бөхчүүдээс допингийн шинжилгээ авна

Допингийн шинжилгээний төлбөрийн тухай

3 өдрийн өмнө
Б.Цэнгэлсүрэнгийн нэрэмжит барилдаанд аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл түрүүллээ

Харин дунд шөвгийн наймд а.х.а С.Очирбат, У.Береке, ц.а Л.Отгонбаатар, а.а Э.Баасанжав нар үлдлээ.

3 өдрийн өмнө