Б. Энхтулга
Сэтгүүлч

Н.Учрал: Монгол Улс виртуал хөрөнгийн хуультай болно

2021 оны 10 сарын 282021-10-28
Н.Учрал: Монгол Улс виртуал хөрөнгийн хуультай болно

УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг анхны хэлэцүүлэгт хэлэлцүүлэх ажлын хэсгийг би ахалж байгаа. Сүүлийн үед иргэд ихээр виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарын талаар болон виртуал хөрөнгийн талаар сонирхож байна. Монгол Улсад 5 төрлийн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн платформ ажиллаад үүнд 7 төрлийн койн арилжаалагдаж байгаа. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 2 их наяд төгрөгийн борлуулалт хийгдсэн байна. Үүнтэй холбогдуулан Монголбанкны зүгээс болон Санхүүгийн зохицуулах хорооноос олон удаагийн анхааруулга өгсөн. Орон байр, автомашинаа зараад мөн зээл тавьж койн худалдан авч байна. Эцэст нь таны оруулсан хөрөнгө чинь эрсдэл учирвал та өөрөө хариуцна шүү. Төр үүнд ямар ч хариуцлага үүрэх тогтолцоо байхгүй. Виртуал хөрөнгийг худалдаж авснаар хүн болгон ашиг олоогүй.

УИХ виртуал хөрөнгийн хуулийг боловсруулахдаа маш их анхаарч ажиллж байна. Дэлхийн 84 улс виртул хөрөнгийг хуульчилсан. Үүнтэй ижил манай улс ч гэсэн хуулийг тодорхой болгох ёстой. Нийт таван үйлчилгээ үзүүлэгч платформ ажиллаж байгаа. Энэ таван үйлчилгээ үзүүлэгч дээр койн гаргах гээд ирж байгаа аж ахуйн нэгжүүд хүсэлтээ гаргана. Үүнийхээ өмнө мэргэжлийн холбооноос дүгнэлтээ гаргуулна. Мэргэжлийн холбоо стандарт шаардлагад нийцсэн үү үгүй юу гэдгийг тодорхойлох юм. Үйлчилгээ үзүүлж байгаа биржүүд койнуудаа бүртгэхдээ хариуцлагатай шалгуур тавина гэсэн үг. Яагаад гэвэл хуулиараа биржүүд өөрсдөө хариуцлага хүлээх юм. Цаашдаа энэ салбар тодорхой зохицуулалттай болно гэж ойлгож болно. Тийм учраас иргэд энэ салбарт хөрөнгө оруулж байгаа хүмүүс болгоомжтой байгаач ээ гэдгийг анхааруулмаар байна. Эхлээд авчихвал дараа нь өснө гэсэн буруу ойлголт иргэд дунд бий болчихож. Тийм биш шүү гэдгийг л анхааруулмаар байна. 

Санал болгох

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр явагдана.

9 цагийн өмнө
Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” наадам энэ сарын 30-нд болно

Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд:

10 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй

Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо" Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

1 өдрийн өмнө
 Нийслэлийн 73 байршилд 182 зууханд түүхий нүүрс түлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

1 өдрийн өмнө