Эрүүл мэндийн салбарыг нэгдсэн 6 цахим системд шилжүүллээ

2021 оны 10 сарын 282021-10-28
Эрүүл мэндийн салбарыг нэгдсэн 6 цахим системд шилжүүллээ

Эрүүл мэндийн хөгжлийн төв  2021-2024 оны хооронд “Нэг бодлого Нэгдсэн зохицуулалт”  гэсэн стратегийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ стратегийг хэрэгжүүлэх хугацаанд 2021 онд Төрийн уламжлалт үйлчилгээг цахимжуулах үйл ажиллагааг бодлогын хүрээнд зохион байгуулж 6 програмыг хөгжүүлэн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Үүнд Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн систем, ЕRP систем, төгсөлтийн дараах богино хугацааны цахим сургалтын платформ,Н-info програмын веб хувилбар, Tableau програм хангамж, Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн платформ системийг нэвтрүүлэн ажиллаж байна.

 


 

Эрүүл мэндийн салбарт 4000 гаруй эрүүл мэндийн байгууллага 57 мянга гаруй эмч эмнэлгийн ажилчид ажиллаж байна. Өмнө нь эдгээр байгууллага хувь хүн бүгд өөр өөр системийг ашигладаг байсан. Эдгээр байгууллага хувь хүн бүгд энэ платформд хамрагдаж мэдээллээ солилцох, тусламж үйлчилгээний чанарын асуудлаа солилцох боломж бүрдэж цаг хугацааг хэмнэж байна. Өмнө нь хөдөө орон нутгаас нийслэлрүү бичгээр албан бичиг тайлан зэргийг хүргүүлж цаг хугацаа олон бэрхшээлтэй тулгарч байсан бол одоо нэгдсэн нэг системтэй болж эрүүл мэндийн ажилчид интернеттэй үедээ хаанаас ч мэдээллээ явуулж бас хүлээж авах боломж нөхцөл бүрдэж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цахимжуулснаар, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, амьдралын чанарыг сайжруулахад бодитой үр нөлөө үзүүлнэ гэж салбарын мэргэжилтнүүд тооцож байна.

 



Ш.СОЛОНГО ЭМХТ-ИЙН ЗАХИРГАА САНХҮҮ УДИРДЛАГЫН АЛБАНЫ МЭРГЭЖИЛТЭН


 

Дэлхийн банкны санхүүжилттэй Цахим эрүүл мэнд төслийн үйл ажиллагааны үр дүнд, эрүүл мэндийн өгөгдөл, мэдээлэл, технологийн 24 стандартыг бий болгожээ. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг цахим суурьтай хийж, төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааны бүртгэл, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх үйл явцыг бодит цаг хугацаанд шилжүүлсэн. Эмийн үнийн хөнгөлөлт, Ковид-19 олон улсын эрүүл мэндийн гэрчилгээ, вакцины гэрчилгээ, дотоодын QR батламж, эмчийн магадалгааг Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем E-Mongolia, Түц машинаар дамжуулан иргэдэд олгож байна. Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын хамтын ажиллагааны хүрээнд  эмчийн үзлэгийн цаг захиалга,  эмнэлзүйн лабораторийн шинжилгээний хариу, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас, цусны бүлгийн тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг Төрийн мэдээлэл солилцооны Хур системд холбосон ба тун удахгүй E-Mongolia аппликэшнаар дамжуулан үйлчилгээнд гарах бэлтгэл ажлыг хангаад байна.
 


 

Санал болгох

2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

3 цагийн өмнө
Оксфордын судалгаагаар вакциныг дангаар бус хослуулж хийх нь үр дүнтэй байгааг тогтоожээ

Олон улсад "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх асуудал хөндөгдөж эхэллээ. Оксфордын Их Сургуулийн судалгаагаар "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх нь өндөр үр дүнтэйг тогтоожээ.

4 цагийн өмнө
"Омикрон" хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо бага

Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэгдэх хугацаа нь бага байна. Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна.

6 цагийн өмнө
Төрөөс 2 хүртэлх насны хүүхдээ харж буй зарим ээжүүдийн ЭМД-ыг төлөөгүй байна

БЗД-ийн 26-р хорооны иргэн Т.Сарнайгийн ЭМД-ийн төлөлт хоёр жил тасалджээ. Тодруулбал 2018 оны 1, 5, 6, 7, 8, 9, 10 сар огт төлөгдөөгүй байжээ. Тэрээр хөнгөлөлттэй эм бичүүлэхийг хүссэн ч сүүлийн 5 жил тогтмол ЭМД шимтгэл төлсөн байх ёстой ч таных тасалдсан байна хэмээн буцаажээ.

6 цагийн өмнө