Н.Учрал: Орон байраа зарж, зээл тавьж койн битгий аваач ээ. Койны цаана ямар ч баталгаа байхгүй

2021 оны 10 сарын 282021-10-28
Н.Учрал: Орон байраа зарж, зээл тавьж койн битгий аваач ээ. Койны цаана ямар ч баталгаа байхгүй

"Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль"-ийн анхны хэлэлцүүлгийг хийхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр "Тус хуулийн дагаа виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг Санхүүгийн зохицуулах хороо бүртгээд хянана. Виртуал хөрөнгөөр үйлчилгээ үзүүлж байгаа биржүүд койнуудаа бүртгэж авахдаа сайтар анхаарах хэрэгтэй. Өргөн барьсан хуулиар биржүүд бас хариуцлага хүлээнэ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль УИХ-аар батлагдсан тохиолдолд энэ салбар тодорхой зохицуулалттай болно.

Иргэддээ хандаж хэлэхэд виртуал хөрөнгө авахдаа анхааралтай байхыг анхааруулмаар байна. Сэтгэлийн хөөрлөөр хандаж койн авдаг. Орон байраа зарж, зээл тавьж койн битгий аваач ээ. Үүний хариуцлагыг иргэн өөрөө хүлээнэ. Койны цаана ямар ч баталгаа алга. Нэг хэсэг хүмүүс ашиг хүртэж байгаа бол нөгөө хэсэг нь алдагдалд орж байгааг сайн анхаарах хэрэгтэй. Өнөөдөр манай улсад хууль эрх зүйн ямар нэгэн зохицуулалт байхгүй учир одоо зах зээлд гаргаж буй койнуудад ямар нэгэн зохицуулалт, хяналт тавих эрх зүйн боломжгүй" гэлээ.

Санал болгох

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр явагдана.

8 цагийн өмнө
Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” наадам энэ сарын 30-нд болно

Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд:

9 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй

Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо" Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

1 өдрийн өмнө
 Нийслэлийн 73 байршилд 182 зууханд түүхий нүүрс түлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

1 өдрийн өмнө