Э.Батшугар: Чөлөөт бүсэд крипто валютын бирж байгуулах боломжтой

2021 оны 10 сарын 282021-10-28
Э.Батшугар: Чөлөөт бүсэд крипто валютын бирж байгуулах боломжтой

УИХ-ын чуулганы хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж буй.

Хэлэлцэж буй асуулттай холбогдуулан Э.Батшугар гишүүн байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Чөлөөт бүс Монгол Улсын эдийн засгийн хөгжилд дэвшил авчрах бололцоотой. Өнөөдрийн байдлаар дэлхийн 147 оронд 5400 чөлөөт бүс үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс Дубай, Шэнжэний тоотой хэд нь эдийн засгийн амжилтад хүрсэн. Хамгийн сүүлд Лаосын чөлөөт бүс сүүлимйн 10 жилийн дотор 5.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан. Амжилтад хүрсэн чөлөөт бүсүүд гурван зүйлийг зөв хэрэгжүүлсэн. Ажлын байрыг дэмжих үйлдвэрүүд барих уу, экспортыг дэмжих, санхүүгийн төв болох уу зэрэг зорилгоо маш зөв тодорхойлсон.

Санхүүгийн төвтэй холбоотой жишээ ярихад, ирээдүйн хууль тогтоомжийн хүрээнд Төв банк болон Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч чөлөөт бүс дотроо крипто майнеруудыг авчрах боломжтой. Үүнийг дагаад крипто валютын бирж бий болгох, крипто банк байгуулах боломжтой. Ингэж бид блокчэйн эко систем бий болгох бүрэн боломжтой. Технологиос айж биш угтаж хөгжих нь зүйтэй юм" гэлээ.

Санал болгох

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр явагдана.

9 цагийн өмнө
Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” наадам энэ сарын 30-нд болно

Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд:

10 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй

Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо" Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

1 өдрийн өмнө
 Нийслэлийн 73 байршилд 182 зууханд түүхий нүүрс түлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

1 өдрийн өмнө