Б. Энхтулга
Сэтгүүлч

Тариа андуурч хийснээс нэгэн эх амиа алдаж, 4 хүүхэд өнчрөв

2
2021 оны 10 сарын 282021-10-28
Тариа андуурч хийснээс нэгэн эх амиа алдаж, 4 хүүхэд өнчрөв

Нэгдүгээр төрөх эмнэлгийн ковидын эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байсан иргэн Б-д эмч нар ижил төстэй савлагаатай хоёр тариа андуурч хийснээс болж зүрх нь зогсч нас барсан тухай бид өмнө нь мэдээллэж байсан.

Хэргийн эргэн сануулбал:

Иргэн Б ковидын халдвар авч хэвтэн эмчлүүлж байжээ. Гэвч эмч нар зүрхний үйл ажиллагаа дэмждэг тариа хийх байтал хагалгааны үед ашиглагддаг тариа хийснээр талийгаач Б зүрх нь зогсч нас барсан. Хэргийн дуудлага 2021 оны 9-р сарын 28-нд Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 18:30 минутад бүртгэгдсэн. Гэвч талийгаач Б нь үүрийн 05:00 цагт нас барсан байдаг. Энэ мэтээр эргэлзээ төрүүлэх олон зүйлс байдаг. Тухайн үед эмнэлгийн удирдлагууд мэдээлэл байхгүй. Гэр бүлийн буруу ойлголцол байсан байх гэх хариуг өгч байлаа.

Тэгвэл өнөөдөр шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт гарчээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд эмчилгээний тариаг андуурч тарьснаас үүдэн зүрх нь зогссон гэж гарсан байна. Талийгаач өвчны хүндрэлээр биш гадны нөлөөтэй буруу тарианаас болж нас барсан гэдэг нь үүгээр нотлогдож байгаа юм. Талийгаач Б-ийн нөхөр хавар нь нас барсан. Гэтэл эмч нарын хариуцлагагүй үйлдэл 3-19 насны дөрвөн хүүхдэдээ хань болон үлдсэн ээжийг нь авч одон хүүхдүүд өнчирч хоцорсон юм.

Одоогоор хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа. Цаашид хэрэг яаж шийдэгдэх нь мөрдөн байцаалтын үйл явцаас хамаарах юм. Өнөөдөр гэр бүлийн хүмүүс нь цагдаагийн байгууллагад байцаалт өгсөн. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс тодорхойгүй эм тарианаас болж нас барсан гэсэн дүгнэлт гарсан учраас тухайн тариаг тодорхой болгохоор ажиллаж байна гэж талийгаач Б-ийн ар гэр хэлж байна.  

Хэргийн үйл явцыг бид таслалгүй та бүхэнд шуурхай хүргэх болно.

Санал болгох

2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

4 цагийн өмнө
Оксфордын судалгаагаар вакциныг дангаар бус хослуулж хийх нь үр дүнтэй байгааг тогтоожээ

Олон улсад "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх асуудал хөндөгдөж эхэллээ. Оксфордын Их Сургуулийн судалгаагаар "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх нь өндөр үр дүнтэйг тогтоожээ.

4 цагийн өмнө
"Омикрон" хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо бага

Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэгдэх хугацаа нь бага байна. Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна.

6 цагийн өмнө
Төрөөс 2 хүртэлх насны хүүхдээ харж буй зарим ээжүүдийн ЭМД-ыг төлөөгүй байна

БЗД-ийн 26-р хорооны иргэн Т.Сарнайгийн ЭМД-ийн төлөлт хоёр жил тасалджээ. Тодруулбал 2018 оны 1, 5, 6, 7, 8, 9, 10 сар огт төлөгдөөгүй байжээ. Тэрээр хөнгөлөлттэй эм бичүүлэхийг хүссэн ч сүүлийн 5 жил тогтмол ЭМД шимтгэл төлсөн байх ёстой ч таных тасалдсан байна хэмээн буцаажээ.

6 цагийн өмнө