17 настай найз охиноо буудаж, дараа нь өөрийнхөө амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ

2021 оны 11 сарын 12021-11-01
17 настай найз охиноо буудаж, дараа нь өөрийнхөө амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ

Өвөрхангай аймагт өчигдөр буюу аравдугаар сарын 31-ний өдөр 23 настай Б гэгч, өөрийн үерхдэг гэх 17 настай О гэгчийг толгойн тус газарт буудаж хохироогоод дараа нь өөрийгөө буудаж нас барсан хэрэг гарчээ. 

Хэргийн тодруулбал Өвөрхангай аймагт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрнаас гараад сураггүй болсон ахлах ангийн сурагч охины цогцос олджээ. Тэрбээр өнгөрөгч аравдугаар сарын 27-нд байрлаж байсан дотуур байрнаасаа гарч яваад, сураггүй болжээ.

Сурагч охин алга болох өдрөө найз залуутайгаа мотоциклд суугаад явсан нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байна.

Ийнхүү өчигдөр /2021.10.31/ охин болон найз залуугийнх цогцсыг олжээ.

Цагдаагийн байгууллагаас талийгаачдын цогцост задлан шинжилгээ хийж байгаа бөгөөд хэрэг үйлдэгдсэн газраас олдсон ТОЗ-8 маркийн буу, сум зэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Санал болгох

З.Цэвээндорж: Нийтийн тээврийн богино эргэлт зохион байгуулснаар хүлээлт багасаж байна

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос нийтийн тээврийн богино эргэлт болон уртасгасан цагийн үйлчилгээ, цахим системийн талаар тодрууллаа.

40 минутын өмнө
МУИС-ийн дөрөвдүгээр байрны баруун талын 140 метр замыг хаана

жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

1 цагийн өмнө
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн ажиллагааг ирэх сарын 1 хүртэл зогсоолоо

Дээрх хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг d_bsch_tg@shuukh.mn цахим хаягаар хүлээн авна.

2 цагийн өмнө
Золбин нохой, муурны устгал эхэллээ

Мэргэжлийн байгууллагын хэлж буйгаар эзэнгүй нохой, муур нь нэг талаараа халдварт өвчин тараах, хүн урснаар өвчин үүсгэх зэрэг хор хөнөөлтэй.

3 цагийн өмнө