Н.Тавинбэх: Цахилгааны үнийг 20 хувь нэмэгдүүлэх шаардлагатай

3
2021 оны 11 сарын 22021-11-02
Н.Тавинбэх: Цахилгааны үнийг 20 хувь нэмэгдүүлэх шаардлагатай

Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийж, салбартаа хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа. 

Энэ үеэр Эрчим хүчний сайд цахилгаан, дулааны үнийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Монгол Улсын хэмжээнд цахилгааны 27 эх үүсвэр ажиллаж байгаа. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ 1.5 хувиар өссөн. Дулааны эрчим хүчний хувьд 3.8 хувиар өссөн байна. Оргил ачаалал өмнөх оныхоос 200 орчим мтв-аар  өссөн байна. Энэ жилийн хувьд хэрэглээний өсөлт нэмэгдэх хандлагатай байна. Манай судлаачдын судалгаагаар энэ өвөл 1470 мтв болж магадгүй. Манай улсын суурьлагдсан хүчин чадал бол 1100 орчим мтв байдаг. Мөн 100 орчим мтв нар салхины нөлөөгөөр үүсгэгддэг. Цахилгаан эрчим хүчний хэрэглэгчийн үнийг эрчим хүчний зохицуулах хороо гэж төрөөс хараат бус байгууллага тогтоож байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд үнэд өөрчлөлт ороогүй. Энэ байгууллагын хамгийн сүүлийн судалгаагаар эрчим хүчний хэрэглэгчийн үнийг доод тал нь 20 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Ингэж байж хэвийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэсэн байна. Өнөөдөр манай салбар гадаад дотоодын банкнуудад 60 орчим тэрбум төгрөгийн зээл, зээлийн хүү төлөхөөр байгаа. Энэ нь манай салбарын санхүүг маш хүнд байдалд оруулж байна. Манай салбар санхүүгээс шалтгаалаад тогтвортой ажиллаж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна.

Өнөөдөр Улаанбаатар хот дулааны дутагдалд орчихсон байна. Өнөөдөр дулааны эх үүсвэрийн суурлигдсан хүчин чадал 2400 ккал цаг байгаа. Өнөөдрийн хэрэглээ 2900 ккал цаг хүрсэн. Үүн дээр ахиад 800 ккал цагийн хэрэглэгчид холбогдох гээд чадахгүй байна. Тиймээс Улаанбаатар хот дулааны эх үүсвэр талдаа яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна"гэв. 

 

Санал болгох

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр явагдана.

8 цагийн өмнө
Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” наадам энэ сарын 30-нд болно

Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд:

9 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй

Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо" Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

1 өдрийн өмнө
 Нийслэлийн 73 байршилд 182 зууханд түүхий нүүрс түлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

1 өдрийн өмнө