С.Амарсайхан: Замын-Үүдийн боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна

2021 оны 11 сарын 22021-11-02
С.Амарсайхан: Замын-Үүдийн боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна

Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийж, салбартаа хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа. 

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан хил гаальтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Шадар сайд С.Амарсайхан: Манай улсын импортын барааны 37 хувь нь БНХАУ-аас ирдэг. Үүний багагүй хувь нь хүнсний ногоо байдаг. Долоо хоног бүр эмийн хангамжтай холбоотойгоор ЭМЯ-наас мэдээлэл авч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 14 хоногийн эмийн нөөцтэй байгаа. Эрээний боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа. Ахиад нэг, хоёр сар болохыг үгүйсгэхгүй. Тиймээс эм эмнэлгийн хэрэгслийн татан авалт болон хүнсний ногоог нийлүүлэх асуудалд БНХАУ-ын талтай ярилцаж, төмөр замаар дамжуулан 300 вагоны захиалга өгсөн. Эхнээсээ вагонууд орж ирж байна.

Ойрын өдрүүдэд Сөүл, Бээжин рүү дөрвөн онгоц нисгэнэ. Манайд тасалдаж болзошгүй 18 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, 10 төрлийн эмийн хэрэгслийн бүтээгдэхүүнүүд байгаа. Бид тасалдахгүй байх талд ажиллаж байна" гэв. 

Санал болгох

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр явагдана.

9 цагийн өмнө
Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” наадам энэ сарын 30-нд болно

Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд:

10 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй

Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо" Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

1 өдрийн өмнө
 Нийслэлийн 73 байршилд 182 зууханд түүхий нүүрс түлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

1 өдрийн өмнө