ХЭҮК-ын дүгнэлт: Үзэл бодлоо илэрхийлэх, жагсах эрх хэврэг, улам хумигдах эрсдэлд байна

2
2021 оны 11 сарын 22021-11-02
ХЭҮК-ын дүгнэлт: Үзэл бодлоо илэрхийлэх, жагсах эрх хэврэг, улам хумигдах эрсдэлд байна

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр иргэдийн Үндсэн хуульд заасан үзэл бодлоо илэрхийлэх, жагсаж цуглах эрх ямар байгаа талаар Төрийн ордонд хэлэлцүүлж байна. Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хүний эрхийн асуудлаар Монголын төр нэг л нүүртэй байх ёстой, хэнийг ч ялгаварладаггүй байх ёстой. Иргэдээ итгэл үнэмшилтэй байсны төлөө, үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдан хорихгүй байх бодлогоо Монголын төр зарласан. Итгэл үнэмшлийг цагдан хорихгүй гээд төрийн бодлого тодорхой байхад торгох ял авах хүнийг цагдан хорьдог байж таарахгүй.  Хэрэг шалгах ажиллагааны зарчимд нийцэх үү гэдгийг бодоорой гэдгийг холбогдох байгууллагын албан тушаалтнуудад анхааруулж, хүний эрхийн тэмцэлд төгсгөл гэж байхгүйтэй адил Хүний эрхийн дэд хороо хүний эрхийн асуудлаар хуралдах нь хэзээд нээлттэй гэсэн байр суурь илэрхийлсэн.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хуралдаанд Хүний эрхийн үндэсний комисс, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, “Эмнести интернэшнл” төрийн бус байгууллага зэрэг холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцож, Цагдаагийн ерөнхий газар болон Хүний эрхийн үндэсний комиссоос Дэд хорооны гишүүдэд мэдээлэл, танилцуулга хийлээ.

Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа ноцтой дүгнэлт гарсныг танилцуулсан.

Тэрээр, “Би ХЭҮК-ын байр суурийг илэрхийлье. Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улсын иргэний үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсах, хуран чуулах эрхээ эдлэх баталгаа “хэврэг”, энэ орон зай цаашид “улам хумигдах эрсдэлтэй” гэж дүгнэж байгаа. Тогтолцоог нь авч үзэхэд нэг суурь шалтгаан, хоёр үндсэн шалтгаан байна.

Суурь шалтгаан нь, тайван жагсаал цуглаан зохион байгуулах, улс төрийн өнгө аястай, төрийн бодлого, үйл ажиллагааг шүүмжилж үзэл бодлоо илэрхийлэх, жагсаж цуглахад айж цэрвэх, хачирхах, хардах төрийн албан хаагчийн хандлагатай холбоотой гэж бодож байна.

Зүй нь, тайван жагсаал цуглаан бол ардчилсан улсын хэвийн амьдралын нэг хэсэг байж, эсрэг тэсрэг үзэл бодлын уралдаан, шүүмжлэл нь төрийн эрх мэдлийг хянах, бодлого үйл ажиллагаагаа сайжруулахад чухал хувь нэмэр болох учиртай. Энэ бол мөн чанартаа олон ургальч, нээлттэй, хяналттай, ардчилсан төрийн тогтолцоог сонгосны давуу бөгөөд үнэт чанар юм. Тийм учраас олон улсын эрх зүйгээр төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа улс төрийн хүчин, Засгийн бодлогыг шүүмжилсэн жагсаал цуглааныг зохион байгуулахад давуу боломж олгох, хамгаалах зарчмыг тогтоосон байдаг. Шүүмжлэлт үзэл бодол, үүнийгээ илэрхийлэх жагсаал цуглаан зэргийг хэвийн зүйл гэж үзэх төрийн албан хаагчдын хандлага тогтоогүй байгаагаас энэ талаарх эрх зүйн зохицуулалт, хуулийг хэрэгжүүлж байгаа практик нь хүчирхийллийн бус тайван жагсаал цуглааныг дэмжих боломж нөхцөлийг бүрдүүлэхэд биш хязгаарлах, зогсоох, намжаахад чиглэгдсэн шинжтэй байна. Өөрөөр хэлбэл, үзэл бодлоо илэрхийлэх хүсэл зоригтой иргэн жагсаал, цуглаанаас эмээж, түүнийг зогсоох сэдэлтэй албан хаагч хоёр Сүхбаатарын талбайд уулздаг гэсэн үг. Сэтгэлгээ хандлагын ийм дэвсгэр дээр иргэд үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаж цуглах орон зайг хэврэгшүүлэх хоёр үндсэн шалтгааныг одоо дурдъя.

1. Эрх зүйн зохицуулалт

2. Хуулийг хэрэглэж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа.

1994 онд баталсан Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хууль анхнаасаа зарчмын шинжтэй, ерөнхий бичигдсэн. Нэмээд цаг үеэсээ хоцорсон байгаа. Олон асуудал байгаагийн дээр зангилаа асуудал бол гадаад талбайд зохион байгуулж байгаа жагсаал цуглааныг сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэж, бүртгүүлдэг зохицуулалт юм.

Тайван жагсаал цуглаан зохион байгуулахад дэмжлэг, хамгаалалт авах үүднээс жагсаал болох маршрут, хамрах хүрээ, цагийг төрийн байгууллагад мэдэгдэх механизм дэлхийн орнуудад үйлчилдэг. Гэхдээ мэдэгдэхийн зорилго нь жагсаал цуглааны зорилго, сэдлийг шүүн тунгааж, зөвшөөрөл өгөх биш. Эрх чөлөөг хамгаалахад чиглэгдсэн байх ёстой. Гэтэл Монгол Улсад үйлчилж байгаа эрх зүйн хүрээнд улс төрийн албан тушаалтан болох Засаг дарга жагсаал цуглааныг зохион байгуулах мэдэгдлийг 3 хоног хянаж үздэг. Бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгддэг. Жагсаал цуглааныг бүртгэхгүй гэсэн Засаг даргын шийдвэр үндэслэлтэй эсэхийг хянуулах механизм байхгүй байгаа нь тайван жагсаал цуглаан зохион байгуулах эрх чөлөө нь дур зоргын шинжтэй, албан тушаалтны субъектив үзэмжээр хязгаарлагдах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

6f7c8db1-d6b0-4b65-a295-5a008c26d051.jpg
Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн хуралдаан

COVID-19 цар тахлын үед Засаг даргын захирамжаар бүх жагсаал цуглааныг нийтлэг байдлаар хязгаарлах журмыг баталж хэрэгжүүлсэн нь хүний эрхийн зарчимд нийцэхгүй. Мэдэгдэх, бүртгэх гэж нэрлэсэн боловч үнэн хэрэгтээ зөвшөөрөл авах ийм механизм байгаа тохиолдолд цаашид Монголхүү, Одбаяр болон хууль сахиулах үүрэгтэй цагдаагийн албан хаагч нарын хооронд маргаан тэмцэл тасрахгүй. Үзэл бодол, итгэл үнэмшлээ илэрхийлсэн иргэд эрүүгийн болон зөрчлийн хэрэгт холбогдож баривчлагдсаар, хууль сахиулсан цагдаагийн энгийн албан хаагч нар ажил амьдралаараа хохирсоор байх болно. Энэ мэт урьдчилан бүртгүүлэх боломжгүй, аяндаа үүссэн, гэнэт үүссэн тайван жагсаал, цуглаан, нэг жагсаал цуглааныг эсэргүүцсэн өөр жагсаал цуглаан үүсэх, эсвэл тээврийн хэрэгсэл, хүний хөдөлгөөн, байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар хаах “иргэний үл захирагдахуйн шинжтэй” үйл ажиллагаа, өлсгөлөнгийн зэрэг эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа нь тулгамдсан асуудал байна. Тиймээс хуулийг боловсронгуй болгох шаардлагатай гэдгээ ХЭҮК-оос УИХ-д 2020 оны 3 сард өргөн барьсан Хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын 20 дахь илтгэлдээ илэрхийлсэн байдаг” гэлээ.

Санал болгох

Хууль зүйн байнгын хорооны сайн жишгийг Төрийн байгуулалтынхан эвдэв

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг хэлэлцэхдээ Төрийн байгуулалтын байнгын хороо томилгооны сонсгол хийсэнгүй.

18 өдрийн өмнө
ХЭҮК-ын дүгнэлт: Үзэл бодлоо илэрхийлэх, жагсах эрх хэврэг, улам хумигдах эрсдэлд байна

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр иргэдийн Үндсэн хуульд заасан үзэл бодлоо илэрхийлэх, жагсаж цуглах эрх ямар байгаа талаар Төрийн ордонд хэлэлцүүлж байна. Хуралд 9 гишүүн оролцох ёстойгоос Ш.Раднаасэд, Д.Ганбат, Ц.Сандаг-Очир нараас бусад 6 гишүүн оролцож ирц бүрдүүлсэн. Мөн цагдаа, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, ХЭҮК-ын төлөөлөл оролцлоо.

3 сарын өмнө
Ё.Баатарбилэгийн бантан

Улстөрчдийн туслахын ажилласан жилийг төрийн захиргааны байгууллагад ажилласнаар тооцно гэж хууль боловсруулжээ. Ё.Баатарбилэг ээ, Төрийн албаны хуулиар ингэж тоглож болохгүй. Төрийн албанд томилгоо хийдэг дарга нарт учир байна уу, хуульд нь учир байна уу гэдгээ эхлээд судла.

5 сарын өмнө
Бөх, харваачдыг онцлон өршөөвөл Үндсэн хууль зөрчихийг УЕПГ анхаарууллаа

Наадам бол тусгаар тогтнол, соёл, уламжлал гэж байсан УИХ-ын гишүүд монгол бөхийг устгаж буй допингийг өөгшүүлж болохгүй.

7 сарын өмнө