Б.Жавхлан: Ипотекийн зээл зогсоогүй

2021 оны 11 сарын 22021-11-02
Б.Жавхлан: Ипотекийн зээл зогсоогүй

Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийж, салбартаа хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа. 

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан инфлц болон ипотекийн зээлийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Инфляц их онцлогтой байдаг. Энэ жилийн хувьд 9.9 хувийн инфлцтай байна. Мөнгөний бодлогын эрэлттэй холбоотойгоор гэхээс илүүтэй, ковидоос шалтгаалсан, хилийн нэвтрэн гуйвуулалт саадсанаас дэлхий нийтээрээ тээвэр логистикийн шоконд орсон нь инфляцд ихээхэн нөлөөлсөн байна. Энэ жилийн инфляц өсөхөд дөрвөн зүйл нөлөөлсөн байна. Үүнд шатахуун, хатуу түлш, мах, бусад зүйл нөлөөлсөн байна. 

Тээвэр, логистикийн түгжрэл, тээврийн зардлын өсөлт нь инфляцыг нэмэгдүүлэх нийлүүлэлтийн бас нэгэн хүчин зүйл болж байна. Тухайлбал дэлхийн контейнерийн үнэ 2019 онд 2000 ам.доллар байсан бол 2021 онд 10000 ам.доллар болсон байна. 

Тээвэр биднээс шалтгаалахгүй гаднын сектор дээр шоконд орсон байна. Далайн тээвэр хуурай замаар Тяньжинд ирдэг. Тэндээс газрын тээврээр Монгол руу татагддаг. Хил дээр гацна. Тэр нь наашаа орох гэж дахиад гацна. Ийм урт зам туулдаг. Манай импортын бараа. 

Судалгаанаас далайн тээврүүдийн 80 хувь нь хугацаандаа очдог байсан бол, энэ хугацаа 50 хувь хүртэл буурч, тодорхойгүй болсон. Бүр зарим нь хугацаа хоцордог болсон байна. 

Ипотекийн зээл олголт зогсоогүй. Хязгаарлалт тогтоохоор байгаа. Гэхдээ бүр зогссон асуудал байхгүй. Ипотекийн зээл хэмжээнээсээ хэтэрч нийлүүлэгдэх юм бол байрны үнэ өснө. 2013, 2014 онуудад ийм алдаа гарч байсан. Наймдугаар сарын тоогоор 700 сая төгрөг гарчихсан байсан. Тиймээс хязгаарлалт тогтоохоор байгаа. Зарим банкаар гарч байгаа" гэв.

Санал болгох

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр явагдана.

9 цагийн өмнө
Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” наадам энэ сарын 30-нд болно

Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд:

10 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй

Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо" Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

1 өдрийн өмнө
 Нийслэлийн 73 байршилд 182 зууханд түүхий нүүрс түлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

1 өдрийн өмнө