Т.Аюурсайхан: Албан журмын даатгал бол төр иргэдээс албадлагаар мөнгө авч байгаа хэлбэр юм

2021 оны 11 сарын 32021-11-03
Т.Аюурсайхан: Албан журмын даатгал бол төр иргэдээс албадлагаар мөнгө авч байгаа хэлбэр юм

Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж байна.

Байнгын хорооны хурлын эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хуулийн төслийг танилцууллаа. 

Тэрээр "Автомашины эзэмшигч даатгал төлсөн байхад, тэрхүү машиныг жолоодож байгаа хэн боловч давхар даатгагдана. Мөн нөхөн төлбөрийг шуурхай олгож байхаар тусгаж өгсөн"гэв. 

Үүний дараа байнгын хорооны гишүүд үг хэлж, асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Зорилгыг нь нээх сайн ойлгосонгүй. Ослын тоог бууруулах гээд байгаа юм уу, эсвэл хувийн хэвшлийн байгууллага ашигтай ажиллахаар болохгүй байна уу. Ер нь сайн явж байгаа зүйлийг заавал ингэж бусниулах хэрэг байна уу. 3-4 компани хувьцаа гаргаад хөрөнгийн бирж дээр бүртгэгдчихсэн байгаа шүү дээ. Цаана нь 2000-3000 хүний хувьцаа эзэмшигчдийн асуудал байгаа шүү дээ. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Нэгдүгээрт хуулийн төслийн зорилго тодорхой байгаа. Жолооч нарын хохирлыг бодитоор үнэлдэг болно. Одоо бол даатгалын компани дээр 28 шаардлага хангаж байж нөхөн төлбөрөө авч байгаа. Авахдаа хагас дутуу чирэгдэлтэй авч байгаа. Давхар цагдаа ирж торгодог учир авдаггүй. Энэ нөхцөл байдлыг арилгана. Энэ хуулийн төсөл зам тээврийн ослыг бууруулна. Энэ даатгал бол албан журмын даатгал. Төр албадлагын аргаар авч байгаа мөнгө. Энэ бол жолооч иргэдийн төлсөн мөнгө байгаа юм. Даатгалын компаниуд олон үйлчилгээг үзүүлдэг. Энэ хуулийн зохицуулалт хийгдээд ирхээр даатгалын компаниуд дампуурах гээд байгаа бол, эрүүл бус болчихсонг гэрчилж байна. 

 

Санал болгох

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр явагдана.

9 цагийн өмнө
Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” наадам энэ сарын 30-нд болно

Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд:

10 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй

Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо" Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

1 өдрийн өмнө
 Нийслэлийн 73 байршилд 182 зууханд түүхий нүүрс түлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

1 өдрийн өмнө