Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрийн байдлаар 2.8 сая вакцины нөөцтэй байна

1
2021 оны 11 сарын 12021-11-01
Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрийн байдлаар 2.8 сая вакцины нөөцтэй байна

Арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг, спортын зарим үйл ажиллагааг сэргээж байгаатай холбогдуулан УОК, НОК хамтарсан мэдээлэл хийж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдрөөс эхлэн соёл, спортын арга хэмжээ 50 хувийн дүүргэлттэйгээр үзэгчтэй байхаар болж байна. Мөн бусад салбарынхан хэвийн үйл ажиллагаагаа явуулж болохыг УОК, НОК-оос гаргаж шийдвэрлэсэн. 

Бид өнөөдрийн байдлаар 2,8 сая вакцины нөөцтэй байна. Гурав дахь тунг хийж байгаа улс цөөн бий. Мөн өнөөг хүртэл хатуу хөл хориотой улс олон бий. Гэхдээ бид вакцинжуулалтдаа цаг тухайд нь идэвхтэй хамрагдаж хичээлээ танхимаар эхлүүлсэн.

Өнөөдрөөс эхлэн баяр ёслол, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаанд хамрагдаж байгаа хүн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай. Ийм зохицуулалтыг тавина. Түргэвчилсэн шинжилгээ 20 мянган төгрөгийн төлбөртэй ч өөр хувилбар бий. Хэрэв гурав дахь тундаа хамрагдсан бол түргэвчилсэн оношлуур хийлгэх шаардлагагүй. Мөн эрүүл мэндийн салбарыг зохион байгуулалтад оруулж үзвэр үйлчилгээний газрын гадна түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх боломжийг бүрдүүлнэ.

Энэ нь бидний нийгэм, эдийн засгийн байдлыг хүнд нөхцөл бий болгож байна.  Цар тахлын үеийнхэн гэж хэлж болохоор боловсролын салбарын нэг завсардсан үеийг бий болгож байна. Хэдий бид улбар түвшинд байгаа ч шат дараатай нээх арга хэмжээг ийнхүү авч байна. Хэрэв вакцинжуулалт 50 хувьд /одоо 23 хувьтай байгаа/ хүрсэн тохиолдолд улбар шар нь шар түвшин рүү шилжинэ.

Санал болгох

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр явагдана.

9 цагийн өмнө
Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” наадам энэ сарын 30-нд болно

Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд:

10 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй

Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо" Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

1 өдрийн өмнө
 Нийслэлийн 73 байршилд 182 зууханд түүхий нүүрс түлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

1 өдрийн өмнө