Баянзүрх дүүргийн хороон Засаг дарга нар хамгаалалтын албаны хувцсыг зээлж хэрэглэсэн гэв

3
2021 оны 11 сарын 42021-11-04
Баянзүрх дүүргийн хороон Засаг дарга нар хамгаалалтын албаны хувцсыг зээлж хэрэглэсэн гэв

Баянзүрхийн хороон засаг дарга нар цэргийн штабын сургалтад суух үеэрээ цэргийн гэмээр ногоон хувцас өмссөн нь олны шүүмжлэлийг дагуулаад буй. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор албаны хүмүүсээс тайлбар мэдээлэл авлаа. 

энхамар.JPG

Баянзүрх дүүргийн цэргийн штабын дарга, дэд хурандаа О.Энх-Амар: Монгол улсын дайчилгааны хуулийн дагуу жилд нэг удаа хорооны засаг дарга нар гурав хоногоор цэргийн бэлтгэл сургалтад хамрагдах үүрэгтэй байдаг. Энэ хүрээнд явагдах сургалтад дээлтэй ч юм уу, пиджактай хүнийг байлгаж болохгүй шүү дээ. Тиймээс хөдөлмөр хамгааллын хангах үүднээс Эрдэнэс гэрээт харуул хамгаалалтын албаны хувцсыг түр хэрэглүүлсэн. Нийт 27 хүн оролцсон. Хоёр хоног хэрэглэсэн хувцсыг хурааж аваад буцааж байна. Ижилсээд өмссөнд л асуудал байгаа болохоос энэ цэргийн хувцас биш. Хөдөлмөр хамгааллын л хувцас. Мөнгө зарцуулаагүй" гэв. 

Харин засаг дарга Н.Баярмөнх алдаа гарсан гэдгийг мэдэгдсэн байна. 

Тухайлбал “Цэрэг татлагатай холбогдуулан хорооны Засаг дарга нарт Баянзүрх дүүргийн Цэргийн штабаас анхан шатны мэдлэг олгох, бэлтгэл сургуулилтад хамруулахаар үйл ажиллагаа зохион байгуулсан. Сургалтыг хэрхэн зохион байгуулсан, татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж, ямар арга хэмжээ авч ажилласан талаар иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгөх хэрэгтэй. Бид нэг л зорилгын төлөө ажиллаж байгаа. Тэр нь дүүрэг орон нутгийн иргэдийн эрх ашгийг хангаж, шаардлагатай ажлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх. Тиймээс дүүргийн хэлтэс, алба, холбогдох албан тушаалтнууд ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахдаа мэдрэмжтэй байж, алдаа гаргасан бол уучлал гуйдаг, хариуцсан ажилдаа эзэн болж ажиллах шаардлагатай байна” гэсэн юм.

 

Санал болгох

2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

4 цагийн өмнө
Оксфордын судалгаагаар вакциныг дангаар бус хослуулж хийх нь үр дүнтэй байгааг тогтоожээ

Олон улсад "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх асуудал хөндөгдөж эхэллээ. Оксфордын Их Сургуулийн судалгаагаар "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх нь өндөр үр дүнтэйг тогтоожээ.

4 цагийн өмнө
"Омикрон" хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо бага

Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэгдэх хугацаа нь бага байна. Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна.

6 цагийн өмнө
Төрөөс 2 хүртэлх насны хүүхдээ харж буй зарим ээжүүдийн ЭМД-ыг төлөөгүй байна

БЗД-ийн 26-р хорооны иргэн Т.Сарнайгийн ЭМД-ийн төлөлт хоёр жил тасалджээ. Тодруулбал 2018 оны 1, 5, 6, 7, 8, 9, 10 сар огт төлөгдөөгүй байжээ. Тэрээр хөнгөлөлттэй эм бичүүлэхийг хүссэн ч сүүлийн 5 жил тогтмол ЭМД шимтгэл төлсөн байх ёстой ч таных тасалдсан байна хэмээн буцаажээ.

6 цагийн өмнө