Талийгаачийн ээж Б.Оюун: Хүүг минь охины ар гэр зөвшөөрдөггүй байсан

15
2021 оны 11 сарын 82021-11-08
Талийгаачийн ээж Б.Оюун: Хүүг минь охины ар гэр зөвшөөрдөггүй байсан

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд аравдугаар сарын 31-ний өдөр 23 настай Б, 17 настай найз охин О-г буудаж, дараа нь өөрийгөө хохироосон хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл манай сурвалжлах баг уг хэрэгтэй холбоотойгоор Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд ажиллаж байна. Талийгаач залуугийн ээж  Б.Оюунаас мэдээллийг тодрууллаа. 

Б.Оюун "Хүүгээ нас барахаас өмнө нэг л уулзсан. Сүүлийн үед ер нь уулзаагүй. Ажил хийдэг учраас гэртээ нээх ирдэггүй байсан. Миний хүү уурхайд ажилладаг. Найз охинтой байсныг нь мэддэг байсан. Тэр охинтой үерхээд жил гаруй болсон. Утсаар яриад, уулзаад л байдаг байсан. Ээждээ үерхэж байгаа талаараа, тэр охины талаар ярьж байсан. 

-Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье. Маш хүнд байгаа байх? 

-Хүүгээ өнгөрсөнөөс хойш аавынх нь биеийн байдал муу байгаа. Эрчимт эмчилгээний тасагт хэвтээд, одоо эмнэлэгт байгаа. Нөхөр маань хүүгээ алдсанаас хойш цочролд ороод даралт нь ихэсч, ухаан алдах шахсан.

Би хүү охинтой байсан. Ганц сайхан хүүгээ алдчихлаа. Хэцүү байна. Хүү минь айлын бага байсан. Голомт залгах ганц хүү минь байлаа.

-Хүүгээ найз охинтой болсныг нь сонсоод яаж хүлээж авч байв?

-Би зөөлөн л хүлээж авсан. Сэтгэл санаа бол тайван байсан. Ер нь бол миний хүүгийн зан ааш даруухан, мөрөөрөө хүүхэд байлаа. Тайван, уур уцааргүй л хүү байсан. 

-Буу хаанаас авсан юм бол? 

-Буу хаанаас авсныг нь мэдэхгүй байна.

-Талийгаач охины ар гэртээ холбоотой байгаа юу?

-Талийгаач О-гийн ар гэрийнхэнтэй холбогдоогүй. Эрэл хайгуултай байхад холбоотой байсан. Ойрын хоёр гурван хоног ажил явдалтай байсан учраас холбоогүй байгаа. Миний хүү талийгаач охинд маш сайн байсан. 

"Ээж аав нь дургүй байна. Охиноо уурлаад байна гэж хэлж байсан"

-Хүү нь найз охиныхоо талаар таньтай юу гэж ярьдаг байв?

-Манай хүү охины ар гэрийнхэн дургүй байсныг хэлж байсан. Надад ээж аав нь дургүй байгаад байна гэж хэлж байсан. Би ийм зүйл болно гэж бодож байгаагүй. Хүүхдүүд хоорондоо сайн байвал аав ээжийн сэтгэл эргэчих биз л гэж бодсон. Миний хүү малчин юм болохоороо хүсэл мөрөөдлийн талаар ярьдаггүй байсан. 

-Таньд өөр хэлэх зүйл байна уу? 

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний хүү рүү бүх бурууг чихсэн байна лээ. Тэрэнд үнэхээр гомдож байна. Залруулж өгмөөр л байна. Хоёр талийгаачийн хэнийг нь гэх вэ. Миний хүүг буруутгаж, охиныг өмөөрч бичиж байгаад гомдолтой байна. Үерхэж нөхөрлөж байсан хүүхдүүдийн хэнд нь буруу байх вэ дээ. 

Санал болгох

Х.Тэмүүжин: Ардын намын өмнөөс ардчилсан Үндсэн хуулийг мэрнэ гэдэг бол доромжлол

Хуульч Х.Тэмүүжинтэй олон ярилцаж байна даа. Төрд УИХ-ын гишүүн, сайд хийж, намд албан тушаал хашиж, сургуульд багшилж байхдаа тэр сэтгүүлчдээс зугтаж байгаагүй ил эх сурвалж. Эрх зүйн салбарт үргэлж хүчтэй дуу хоолой байдаг түүнтэй дахиад л “цаг үеийн асуудлаар” ярилцсанаа хүргэе.

14 өдрийн өмнө
С.Батцэцэг: Төрийн байгууллага Жендэрийн эрхийг хангах үүрэгтэй болохоос, ялгаварлан гадуурхах ёсгүй

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-аас тогтоол гаргаж, “Дархан бэр” цол тэмдгээр шагнуулах иргэдийн бүрдүүлэх материалыг жагсаасан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж буй. Энэ сэдвийн хүрээнд Жендэрийн үндэсний хорооны тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэгтэй ярилцлаа.

15 өдрийн өмнө
"Бэрхшээлд бууж өгдөггүй бүхний өөдөөс инээмсэглэдэг тамирчин"| Б.ДАВААСҮРЭН

Бэрхшээл сааданд бууж өгдөггүй бүхний өөдөөс инээмсэглэж явдаг Б.Даваасүрэнг онцолж байна. Тэрээр өнгөрсөн хоногуудад “ChoironGoo” хуудсанд өөрийн туулж ирсэн 29 жилийн түүхийг хуваалцаж, олны анхаарлыг татсан билээ.  Түүний хувьд багаасаа аавдаа зодуулж, ээж дүү нараа бусдаас өмгөөлж эрийн цээнд хүрсэн ч, амьдралын нугачаанд самарт явж байгаад хүнд гэмтэж, нуруу нугасандаа гэмтэл авсан. Суумгай болсон ч амьдралд бууж өгөлгүй ахин тэмцсэн ч шарх нь идээлж олон удаагийн хагалгаанд орж нэг хөлөө тайруулжээ. Гэсэн ч ахин бэрхшээлд түүртэлгүй тамирчин болж өнөөдөр туялзуур сэлэмний УАШТ-д орохоор бэлтгэлээ хийж байна. Түүний зорилго бол Паралимпод орж амжилт үзүүлэх юм.

18 өдрийн өмнө
Т.Доржханд: 100 хувь гишүүдээр Засгийн газрыг бүрдүүлсэн ч хариуцлага тооцож болно

76+ булангийн ээлжит зочноор УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд оролцлоо. Түүнтэй Үндсэн хуулийн цэцэд хандсан асуудал болон сонгодог парламент, сонгуулийн холимог тогтолцооны талаар ярилцлаа.

25 өдрийн өмнө