Талийгаач охины аав Ө.Тулга: Охинтой минь үерхэхгүй бол амиа хорлоно гэж дарамталдаг байсан

5
2021 оны 11 сарын 82021-11-08
Талийгаач охины аав Ө.Тулга: Охинтой минь үерхэхгүй бол амиа хорлоно гэж дарамталдаг байсан

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд гарсан хэргийн мөрөөр манай сурвалжлах баг ажиллаж байна. Энэ удаад бид найз залуудаа буудуулж, амь насаа алдсан 17 настай охины ар гэрээс мэдээллийг тодруулж байна. 

Талийгаач охины аав Ө.Тулга "Би Сэлэнгэ аймгийн Мандал сум руу ажилд явахаасаа өмнө охинтойгоо уулзаж, хичээл номоо сайн хийгээд дүү нараа хараад байж байгаарай гээд,  байсан 5000 төгрөгөө үлдээчихээд үнсээд явсан. Тэгээд ажлаасаа долоо хоноод ирсэн. Тэгэхэд бүтэнсайн байсан. Буцаад л би ажилдаа яваад, охин ч хичээлдээ явсан. Ингээд ажил дээрээ байж байсан 10-р сарын 24 байсан байх. Орой нь утас дуугараад л охин алга болсонг мэдээд шууд хөдөлсөн. Ирээд охиноо хайж эхэлсэн. Намайг ирхээс өмнө нөгөө талийгаачийн ар гэрийнхэнтэй манай эхнэр хамаатнууд 4 хоног хайсан юм билээ. Харин нутгийн удирдлагууд, сургуулийнхан нь хайгаагүй. Ингээд 10 дахь хоног дээрээ онц хэрцгийгээр охин минь тэр балмад амьтны гарт амиа алдсан байдалтайгаар олдсон.

Миний охин ямар нэгэн муу зангүй байсан. Хичээл номондоо сайн тийм охин байсан. Үерхэж байгааг нь мэдээгүй. Есдүгээр сарын нэгэнд хичээлдээ явахад л ямар ч байсан үерхээгүй байсан. Зун долдугаар сард үерхье, барья үерхэхгүй бол өөрийгөө хорооно барина гэсэн мессеж ирсэн байсан юм. Тэгээд би охиндоо итгээд л миний охин битгий үерхээрэй, арван хоёрдугаар ангиа төгсчих. Төгсөөд эгч дээрээ очоод мэргэжилтэй болно. Эмч болох юм уу, сувилагч болох юм уу. Сайн бэлдэж байгаад сургуульдаа орчих. Тэгээд дөрвөн жил сурсныхаа дараа л найз залуутай болчих гэж хэлсэн. Миний охин ч бас би үерхэхгүй ээ гэж хэлж байсан. 

Хайр сэтгэлийн холбоог нь аав ээж нь лав мэдээгүй. Сургуулийн захиргаа үүнд арга хэмжээ аваагүй. Мэдэж байж, ядаж аав ээжид нь дотуур байрны багш нь хэлээгүй. Асууж анхааруулаагүй. Миний бодлоор бол бүлэглэж, нууж дарагдуулсан гэж үзэж байна. Манай цагдаа нар сайн ажилласан. Харин сургуулийн захиргаа, дотуур байрны багш нарт нь гомдолтой байна. 

Миний охин тавчигтай, куртикгүй, ямар ч зузаан хувцасгүй гараад явсан байгаа юм. Тэр дуудаж гаргасан Энхцэцэг гээд охин үүнд хамааралтай гэж харж байгаа. Одоогоор нэг ч мэдүүлэг аваагүй байгаа. Шүүх шинжилгээнд явуулсан байгаа. Хариу нь нэг сарын дараа гарна гэсэн. 

Хэрэг гарсны дараа л дотуур байрны багш энэ тэр нь үерхдэг байсныг хэлсэн. Тэрнээс өмнө би мэдээгүй" гэв. 

Санал болгох

З.Цэвээндорж: Нийтийн тээврийн богино эргэлт зохион байгуулснаар хүлээлт багасаж байна

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос нийтийн тээврийн богино эргэлт болон уртасгасан цагийн үйлчилгээ, цахим системийн талаар тодрууллаа.

43 минутын өмнө
МУИС-ийн дөрөвдүгээр байрны баруун талын 140 метр замыг хаана

жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

1 цагийн өмнө
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн ажиллагааг ирэх сарын 1 хүртэл зогсоолоо

Дээрх хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг d_bsch_tg@shuukh.mn цахим хаягаар хүлээн авна.

2 цагийн өмнө
Золбин нохой, муурны устгал эхэллээ

Мэргэжлийн байгууллагын хэлж буйгаар эзэнгүй нохой, муур нь нэг талаараа халдварт өвчин тараах, хүн урснаар өвчин үүсгэх зэрэг хор хөнөөлтэй.

3 цагийн өмнө