Хоёр сартай нярай мууранд хазуулж, шархаа дийлэхгүй нас баржээ

2
2021 оны 11 сарын 92021-11-09
Хоёр сартай нярай мууранд хазуулж, шархаа дийлэхгүй нас баржээ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хоёр сартай нярайг муур хазаж, улмаар нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. 

Тодруулбал, энэ сарын 8-ны өдөр тус суманд ..оршин суух бүртгэлтэй нялх хүүхдийн хамрын зөөлөн эд ухагдан, нүүр толгой хэсэгтээ олон тооны цэгэн шархтай нас барсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. 

Урьдчилсан байдлаар хүүхдийг унтаж байх үед муур хамрын зөөлөн эдийг нь идсэний улмаас нас барсан гэж үзсэн байна. Мөн тухайн муур нь тэдний муур биш, гаднаас орж ирсэн байжээ. 

Одоогоор хэргийг Сэлэнгэ дэх цагдаагийн газар шалгаж байна. 

 

Санал болгох

З.Цэвээндорж: Нийтийн тээврийн богино эргэлт зохион байгуулснаар хүлээлт багасаж байна

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос нийтийн тээврийн богино эргэлт болон уртасгасан цагийн үйлчилгээ, цахим системийн талаар тодрууллаа.

1 цагийн өмнө
МУИС-ийн дөрөвдүгээр байрны баруун талын 140 метр замыг хаана

жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

2 цагийн өмнө
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн ажиллагааг ирэх сарын 1 хүртэл зогсоолоо

Дээрх хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг d_bsch_tg@shuukh.mn цахим хаягаар хүлээн авна.

2 цагийн өмнө
Золбин нохой, муурны устгал эхэллээ

Мэргэжлийн байгууллагын хэлж буйгаар эзэнгүй нохой, муур нь нэг талаараа халдварт өвчин тараах, хүн урснаар өвчин үүсгэх зэрэг хор хөнөөлтэй.

4 цагийн өмнө