Б. Энхтулга
Сэтгүүлч

Г.Аюуш: Мэдсэн бол хоёр буу авчихдаг байж гэсэн мессеж ирсэн байсан

2021 оны 11 сарын 112021-11-11
Г.Аюуш: Мэдсэн бол хоёр буу авчихдаг байж гэсэн мессеж ирсэн байсан

Өвөрхангай аймгийн Зүүн Баян улаан суманд 17 настай охиныг 23 настай залуу толгойн тус газар нь буудаж дараа нь өөрийгөө буудан нас барсан хэрэг гарсан. Энэ хэргийн талаар манай сурвалжлах баг Өвөрхангай аймагт ажиллан тал талын байр суурийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад бид талийгаач охины ээж Г.Аюуштай ярилцлаа.

253394533_315168666784134_9026262481287459951_n.jpg

-Юун түрүүнд эмгэнэл илэрхийлж байна. Маш харамсалтай хэрэг гарлаа. Талийгаач охиныг алга болдог өдрийн өмнөх өдөр тань руу ангийн багш нь залгасан гэж хэлсэн эндээс яриагаа эхлүүлье.

10-р сарын 21-ны пүрэв гарагт гэсэн үг л дээ. Ирээд уулзах боломж байна уу О-ийн талаар ярих юм байна гэсэн. Хариуд нь нөхөр байхгүй ажилдаа явчихсан. Манай хоёр дүү бас айл руу явчихсан байна. Мал, ахуйгаа хараад ганцаараа байгаа учраас маргааш өглөө эрт очиж болох уу гэж хэлсэн. Тэгэхдээ О-г аж ахуйн хашаанд байхад нь дотуур байр руу нь оруулаад утсыг нь хураагаад авчихлаа гэж ярьсан. Байранд нь хүлээлгээд өгчихлөө гэхээр нь санаа амраад л за за өглөө эрт очоё гээд л бид хоёрын яриа дууссан. Маргааш өглөө нь үнээгээ саачхаад ороод ирсэн утас руу багш нь хоёр, гурван удаа залгачихсан байсан. Тэгээд юу болов яав ийв гээд залгасан чинь О хичээлдээ ирдэггүй. Байрны жижүүрээс асуусан чинь мэдэхгүй гээд дүү нар нь бас мэдэхгүй гэсэн. Яарч, сандраад л өглөөний 10 өнгөрч байхад очсон байх. Тэр өдөржингөө ирнэ гээд л хүлээсэн. Цагдаад хэлсэн чинь амь насанд нь аюултай юм болоогүй байх гээд эрлийн ажлыг эрчимтэй эхлүүлээгүй. Охиныхоо утсыг багшаас нь аваад асаагаад харсан чинь нөгөө залуугаас “Мэдсэн бол хоёр буу авчихдаг байж” гэсэн мессеж ирсэн байсан. Хүүе багшаа энэ чинь юу болж байна гээд захиралд нь харуулахад буу биш байх аа одооний хүүхдүүд буу гэдгийг чинь өөр зүйлээр орлуулж хэлдэг болсон гэж хэлсэн. Бүгд л хайрандаа шатаад энд тэнд л орогнож байгаа байх гэж ярьцгааж байсан. 

254119051_612747919853794_68620399492234019_n.jpg
Аж, ахуйн хашаа

-Ангийн багш нь сургуулийн хойно байдаг аж ахуйн хашаанд тэр залуутай байхад нь олж авч байр луу нь оруулж өгсөн гэж өөрөө хэлж байсан. Тухайн үед О багшдаа манай гэрийнхэн зөвшөөрөхгүй байгаа. Та битгий ээж, аавд хэлээрэй гэж хэлсэн гэсэн?

Тэгсэн гэж багш нь л яриад байгаа. Бид нар мэдэхгүй байна.

-Манай гэрийнхэн талийгаач залуутай ойр дотно биш. Энд тэнд л хальт таарч байсан. Нэрийг нь ч мэдэхгүй-

Алга болсон өдөр нь талийгаач залуугийн ар гэр лүү нь залгаж хэлсэн. Танай хүүхэд чинь манай хүүхдийг аваад алга болчихсон байна гэж. Үерхэж байсан л гэж ярьж байсан. Зун нэг удаа ярьж байсан юм. Би тэр хүнтэй үерхмээргүй байна. Дэргэдээс салдаггүй сонин ах гэж хэлж байсан. Байрын багш нь л янз бүрийн юм нууж барьдаг юм шиг байгаа юм. Байрын багш нь тэр залуугийн ах дүүсийн хүүхэд гэсэн. Өмнө нь надтай үерхэхгүй бол ингэнэ, тэгнэ гээд л их сүрдүүлдэг тухай ангийн хүүхдүүд ярьж байсан.

254060442_1063402764416107_5394657971406503503_n.jpg

-Хайран сайхан охиноо алдчихаад яаж өдөр, шөнийг өнгөрөөх вэ гээд л сууж байна-

 

253291177_1305488999915985_4966856084437206898_n.jpg

-Талийгаач нарын цогцсыг нэг дороос олсон гэж байсан. Шарх нь яг хаанаа байсан бэ?

Мөрдөн байцаалтын шатанд явж байгаа болохоор хамаагүй юм бидэнд хэлээгүй. Гэхдээ нэг дороос олсон. Духанд нь сумны шархтай, дэргэд нь тэр залуугийн авч явсан буу, дээлээ талийгаач охины минь дээрээс нөмрүүлээд тавьчихсан байсан гэсэн. Ер нь зохион байгуулалттай, төлөвлөсөн байсан гэдэг нь харагдаж байгаа юм. 11-р сарын 21-ны пүрэв гарагт буугаа бэлдчихсэн байсан.

-Утсан дах мессежийг нь үзэхэд юу гэсэн байсан бэ?

Манай хүүхдээс юм бичээгүй цаад залуугаас “Эргэлзээд байна уу”, “Мэдсэн бол дахиад нэг буу авчихдаг байж” гэсэн зүйлүүд л бичсэн байсан.

Бямба гарагаас эхлээд л хайж эхэлсэн гэсэн үг үү?

-Баасан гарагаас эхлэн хайж эхэлж байгаа юм. Тэгээд бямба гарагаас нь эхлээд хөдөө орон нутгаар хайж эхэлсэн. 10-р сарын 31-нд байх ойр хавьд нь ямар ч айл байхгүй зэлүүд талаас олдсон л доо. Олдох үедээ ерөөсөө тавчик, цамцтайгаа л байсан гэсэн.

-Би сая танайд ирэхээс өмнө сургуулийн удирдлага, ангийн багштай нь уулзаад ирсэн. Багш нь надад хэлэхдээ гадуур хувцсаа өмсөөд гарсан байсан гэж хэлсэн?

Гаргаж өгсөн Э гэх хүүхдээс өмсчихсөн байх гэж надад хэлж байсан. Тэгээд би Э-ээс чи гаргаж өгөх үед чинь юу өмсчихсөн байсан гэж асуусан чинь би мэдээгүй гэж ярьсан.

254360833_941254896466851_5038208998277453245_n.jpg
Дотуур байрны арын хаалга

-Гаргаж өгсөн хаалга нь өмнө нь онгойлгодоггүй, байнгын түгжээтэй байдаг хаалга гэж байсан?

Галын өрөөний хаалга. Онгойдоггүй хаалгыг түлхүүрдээд л гаргасан байна лээ. Камер шүүх гэхээр бүх гэрэл нь унтарчихсан байсан болохоор юу ч харагдахгүй байгаа.

-Буу хаанаас авсан юм бол?

Тэрийг ёстой мэдэхгүй байна.

-Цагдаагийн газраас мэдүүлэг авсан уу?

Аваагүй. Шүүх шинжилгээний дүгнэлт гарахаар авах юм гэсэн.

253715606_439209457595560_6803708181714075129_n.jpg

 

 

 

Санал болгох

Х.Тэмүүжин: Ардын намын өмнөөс ардчилсан Үндсэн хуулийг мэрнэ гэдэг бол доромжлол

Хуульч Х.Тэмүүжинтэй олон ярилцаж байна даа. Төрд УИХ-ын гишүүн, сайд хийж, намд албан тушаал хашиж, сургуульд багшилж байхдаа тэр сэтгүүлчдээс зугтаж байгаагүй ил эх сурвалж. Эрх зүйн салбарт үргэлж хүчтэй дуу хоолой байдаг түүнтэй дахиад л “цаг үеийн асуудлаар” ярилцсанаа хүргэе.

14 өдрийн өмнө
С.Батцэцэг: Төрийн байгууллага Жендэрийн эрхийг хангах үүрэгтэй болохоос, ялгаварлан гадуурхах ёсгүй

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-аас тогтоол гаргаж, “Дархан бэр” цол тэмдгээр шагнуулах иргэдийн бүрдүүлэх материалыг жагсаасан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж буй. Энэ сэдвийн хүрээнд Жендэрийн үндэсний хорооны тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэгтэй ярилцлаа.

15 өдрийн өмнө
"Бэрхшээлд бууж өгдөггүй бүхний өөдөөс инээмсэглэдэг тамирчин"| Б.ДАВААСҮРЭН

Бэрхшээл сааданд бууж өгдөггүй бүхний өөдөөс инээмсэглэж явдаг Б.Даваасүрэнг онцолж байна. Тэрээр өнгөрсөн хоногуудад “ChoironGoo” хуудсанд өөрийн туулж ирсэн 29 жилийн түүхийг хуваалцаж, олны анхаарлыг татсан билээ.  Түүний хувьд багаасаа аавдаа зодуулж, ээж дүү нараа бусдаас өмгөөлж эрийн цээнд хүрсэн ч, амьдралын нугачаанд самарт явж байгаад хүнд гэмтэж, нуруу нугасандаа гэмтэл авсан. Суумгай болсон ч амьдралд бууж өгөлгүй ахин тэмцсэн ч шарх нь идээлж олон удаагийн хагалгаанд орж нэг хөлөө тайруулжээ. Гэсэн ч ахин бэрхшээлд түүртэлгүй тамирчин болж өнөөдөр туялзуур сэлэмний УАШТ-д орохоор бэлтгэлээ хийж байна. Түүний зорилго бол Паралимпод орж амжилт үзүүлэх юм.

18 өдрийн өмнө
Т.Доржханд: 100 хувь гишүүдээр Засгийн газрыг бүрдүүлсэн ч хариуцлага тооцож болно

76+ булангийн ээлжит зочноор УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд оролцлоо. Түүнтэй Үндсэн хуулийн цэцэд хандсан асуудал болон сонгодог парламент, сонгуулийн холимог тогтолцооны талаар ярилцлаа.

25 өдрийн өмнө