Б. Энхтулга
Сэтгүүлч

МҮБХ допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлалаа

1
2021 оны 11 сарын 182021-11-18
МҮБХ допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлалаа

МҮБХ-оос өнгөрсөн наймдугаар сард болсон бөхийн барилдаанаар шөвгөрсөн 18 бөхөөс шинжилгээ авсан. Улмаар өнгөрсөн сард мэдэгдэл хийж нэр бүхий дөрвөн бөхөөс допинг илэрсэн тухай хэлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлаж мэдэгдэл гаргасан байна.

"Монголын Үндэсний Бөхийн Холбооноос допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг мөрдөгдөж байгаа журмын дагуу 2021 оны 10-р сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээлсэн.

Журамд заасан хугацаанд 1 бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ МҮБХ-нд утсаар мэдэгдсэн боловч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байна. Мөн зөрчил гаргасан 1 бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-оос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргэж өгсөн.

Иймд 2021 оны 08-р сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцож байна. Эдгээр бөхчүүдэд тооцох хариуцлагыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтооно" гэлээ. 

Санал болгох

Маргаашийн барилдаан цуцлагдлаа

Гэхдээ Шадар сайд С.Амарсайхан сар шинийн барилдааныг цуцлахгүй бөхийн барилдаан болдгоороо болно гэж мэдэгдсэн.

1 өдрийн өмнө
Сар шинийн бөхийн барилдаан болно

Шийдвэр нь гарсан ч, бөхчүүд барилдах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Учир нь хамгийн сүүлд зохион байгуулагдахаар төлөвлөсөн харцага цолны барилдаан цуцлагдсан. Тодруулбал, бөхчүүд допинг хэрэглэж шийтгүүлсэн бөхчүүдийг эсэргүүцэж барилдаанаа хийгээгүй. Тиймээс энэ удаад ч барилдаан болох нь тодорхойгүй байгаа юм. Харин иргэд сар шинийн бөхийн барилдаанд хүлээлт өндөртэй байна.  

1 өдрийн өмнө
Н.Батсуурь аваргыг цагаан сараар барилдах эсэхийг баасан гарагт шийднэ

Бөхчүүдийн зүгээс даян аварга Н.Батсуурийг эсэргүүцээгүй.

2 өдрийн өмнө
Өвлийн олимпод оролцох цанын тамирчид эрхээ баталгаажууллаа

Олон улсын цанын холбооны олимпын эрх олгох цуврал тэмцээнд ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар амжилттай оролцож, олимпын эрхийн болзлыг хангасан бөгөөд Монголын талаас нэгдүгээр сарын 24-ний дотор тамирчдын нэрийн мэдүүлгээ Зохион байгуулах хороонд илгээх юм.

3 өдрийн өмнө