Д.Пүрэвдорж: Зах зээл дээр хэтэрхий их мөнгө байгаа учраас инфляц хөөрөгдөж байна

2021 оны 11 сарын 182021-11-18
Д.Пүрэвдорж: Зах зээл дээр хэтэрхий их мөнгө байгаа учраас инфляц хөөрөгдөж байна

УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж: Ирэх жил Монгол банк мөнгөний бодлого дээр  инфляцын эсрэг арга хэмжээг авах хэрэгтэй. Өнөөдөр инфляц тэнгэрт хадчихсан байгаа. Хоёр оронтой тоо руу шилжсэн байна.

Зах зээл дээр хэтэрхий их мөнгө байгаа болохоор инфляцыг хөөрөгдүүлж байна. Сүүлийн хоёр сонгуулиар иргэдэд ихээхэн бэлэн мөнгө өгсөн. Төрөөс цахилгаан, дулааны мөнгийг чөлөөлсөн. Энэ мэт асуудлаас болж, зах зээл дээр их хэмжээний бэлэн мөнгө орсон. Тийм ч учраас гурван их наядаар хадгаламж өснө гэдэг чинь зах зээл дээр хэтэрхий их мөнгө байна гэсэн үг байхгүй юу. Үүнээс болж инфляц гаарсан байгаа. Мөн улсын төсвийг алдагдалтай батлана гэдэг чинь инфляц хөөрөх гол шалтгаан боллоо.

Инфляц хөөрөгдөхөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалсан инфляциуд байна. Тиймээс уул уурхайгаас бусад салбарын бараа бүтээгдэхүүнийг экспортлох зүйлүүдэд ребо зээлээ өгөөд явах нь зүйтэй. Мөн ЖДҮ-г дэмжих хэрэгтэй байна. 

Санал болгох

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр явагдана.

8 цагийн өмнө
Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” наадам энэ сарын 30-нд болно

Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд:

9 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй

Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо" Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

1 өдрийн өмнө
 Нийслэлийн 73 байршилд 182 зууханд түүхий нүүрс түлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

1 өдрийн өмнө