Э.Батшугар: Ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой

2021 оны 11 сарын 182021-11-18
Э.Батшугар: Ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой

УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгож болох уу. Учир нь 2013 онд анх эхлүүлж байхад банкны бодлогын хүү 12,5 хувьтай байсан. Тиймээс ипотекийн зээлийн хүүг, бодлогын хүүгээс 4 хувиар бага буюу 8 хувь болгож байсан. Нодлин 10-р сард 8-6 болгож бууруулсан байна. Энэ зөв хэрэг. Харин дахиж буурах боломж байна уу. Яагаад гэвэл өнөөдөр бодлогын хүү 6 хувьтай байна. Ипотекийн зээл мөн 6 хувьтай байна. Би түрүүн хэлсэн 12,5 хувийн бодлогын хүүтэй байхад 8 хувийн хүүтэй байсан юм. Тэгэхээр буурах боломжтой гэж харж байна.

Хоёр дахь асуулт. Яагаад арилжааны банкиуд ашигтай ажлаад байна. Яагаад гэвэл банкнууд харилцах данснаас хүү бодохоо больчихсон юм. Мөн эрсдэлийн сан тодорхой зээл байгуулахгүй байгаа юм. Эрсдэлийн сан чинь дахиад банкны тайланд зардал гэж гарч байгаа юм. Банкнуудын орлого нь нэмэгдээгүй, харин зардал нь багассан байгаа юм.

Санал болгох

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр явагдана.

7 цагийн өмнө
Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” наадам энэ сарын 30-нд болно

Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд:

8 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй

Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо" Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

1 өдрийн өмнө
 Нийслэлийн 73 байршилд 182 зууханд түүхий нүүрс түлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

1 өдрийн өмнө