Г.Занданшатар: Нэг банкны хувьцаа эзэмшигч, өөр банкинд хувьцаа эзэмшиж болохгүй

2021 оны 11 сарын 182021-11-18
Г.Занданшатар: Нэг банкны хувьцаа эзэмшигч, өөр банкинд хувьцаа эзэмшиж болохгүй

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Өнөөдрийн хэлэлцэх эхний асуудал "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл байсан бөгөөд гишүүдийн дийлэнх олон дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа.

Уг асуудал дэмжигдсэнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрээр "Сүүлийн үед Хаан банкны хувьцаа эзэмших асуудалтай холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн худал нь мэдэгдэхгүй өчнөөн мэдээлэл гарсан. Монголбанкны удирдлагуудад "Банкны тухай хууль, Монголбанкны тухай хуулийг чанд мөрдөж, хууль зөрчсөн аливаа үйлдэлд, тэр тусмаа ашиг сонирхлын зөрчилд хууль дүрэм журмын дагуу энэ асуудлуудыг шийдэж УИХ-ын гишүүдэд мэдээлэл хүргүүлэхийг даалгаж байна. Нэн ялангуяа нэг банкны хувьцаа эзэмшигч, нөгөө банкны хувьцааг эзэмшиж болохгүй. Үүнийг хуулиар хатуу хориглодог. Үүнийг хатуу мөрдүүлэх шаардлагатай. Хууль зөрчсөн ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн бол хатуу арга хэмжээ авна" гэв.

 

 

Санал болгох

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр явагдана.

9 цагийн өмнө
Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” наадам энэ сарын 30-нд болно

Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд:

10 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй

Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо" Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

1 өдрийн өмнө
 Нийслэлийн 73 байршилд 182 зууханд түүхий нүүрс түлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

1 өдрийн өмнө