Б.Мөнхжин: Жолооч чингэлгээ бэлдчихвэл 20 хоногоос өмнө ачаа барааг татан авах боломжтой

2021 оны 11 сарын 162021-11-16
Б.Мөнхжин: Жолооч чингэлгээ бэлдчихвэл 20 хоногоос өмнө ачаа барааг татан авах боломжтой

Эрээний боомтод саатсан ачаа барааг 20 хоногийн дараагаас татан авах талаар мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээлэл хийж байна. 

Тэрээр "Хил хаасан асуудал байхгүй. Юу хязгаартай байгаа вэ гэхээр авто зам болон зорчигч тээвэр хязгаартай байгаа. Тэрнээс биш БНХАУ хилээ хаасан зүйл байхгүй байна. Төмөр замын тээвэр хэвийн явагдаж байна. Бараа эргэлт явагдаж байна.  Нарийн царигаар ачилт хийгдээд явж байна. Ямар ажлууд ирэх 20 хоногт хийгдэх вэ гэхлээр автозамын тээвэрлэлт, бараа солилцоог яаж шийдэх вэ гэдэг дээр ажиллаж байна. 

БНХАУ-ын талаас 4 саналыг тавьж байгаа. Товчхондоо яаж бараа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх вэ гэдэг дээр санал ирсэн. Өөрөөр хэлбэл жолоочид халдвар хамгааллын дэглэмээ сахиад, Хятад Монгол тээвэрлэгчид хоорондоо хавьтал үүсгэхгүйгээр хилийн 0 цэг дээр чингэлгээ солилцъё гэдэг дээр дөрвөн санал ирүүлсэн. Энэ саналыг Эрээн хотын зүгээс бидэнд тавьсан. Бид үүнийг нь хүлээж авч байгаа. Тиймээс бид өнөөдрөөс гэвэл 19 хоногт багтааж жолооч чингэлгүүдээ бэлдэх шаардлагатай байгаа юм.  Хурдан бэлтгэлээ базайвал, 19-20 хоног гэдэг хугацаа наашлах боломжтой. 

БНХАУ-ын Эрээн хот халдварын тохиолдлоо бүрэн хумисан юм шиг байна. Сүүлийн хэд хоног халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэсэн"гэв. 

Санал болгох

2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

4 цагийн өмнө
Оксфордын судалгаагаар вакциныг дангаар бус хослуулж хийх нь үр дүнтэй байгааг тогтоожээ

Олон улсад "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх асуудал хөндөгдөж эхэллээ. Оксфордын Их Сургуулийн судалгаагаар "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх нь өндөр үр дүнтэйг тогтоожээ.

4 цагийн өмнө
"Омикрон" хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо бага

Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэгдэх хугацаа нь бага байна. Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна.

6 цагийн өмнө
Төрөөс 2 хүртэлх насны хүүхдээ харж буй зарим ээжүүдийн ЭМД-ыг төлөөгүй байна

БЗД-ийн 26-р хорооны иргэн Т.Сарнайгийн ЭМД-ийн төлөлт хоёр жил тасалджээ. Тодруулбал 2018 оны 1, 5, 6, 7, 8, 9, 10 сар огт төлөгдөөгүй байжээ. Тэрээр хөнгөлөлттэй эм бичүүлэхийг хүссэн ч сүүлийн 5 жил тогтмол ЭМД шимтгэл төлсөн байх ёстой ч таных тасалдсан байна хэмээн буцаажээ.

6 цагийн өмнө