Ц.Болорчулуун: Тариаланчид зоорьгүйн улмаас ургацынхаа 30 хувийг шууд зарж байна

1
2021 оны 11 сарын 162021-11-16
Ц.Болорчулуун: Тариаланчид зоорьгүйн улмаас ургацынхаа 30 хувийг шууд зарж байна

БНХАУ-ын Эрээн хотод аравдугаар сарын 13-нд коронавирусийн халдвар бүртгэгдэж, төмөр замын тээвэр түр хугацаанд, авто замын тээвэрлэлт бүрэн зогссон. Үүнээс шалтгаалж манай улсын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, зарим хүнсний ногоо тасалдсан юм. Тэгвэл энэ үйл явдлаас манай улс дотоодын худалдаа эрхлэгчдээ дэмжих, нарийн ногоо, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг дотооддоо тариалах шаардлагатай сургамжийг аваад буй. Харин тариаланчдын хувьд өвлийн хүлэмж, зоорийн асуудал хүндрэл учруулдгийг цаг ямагт мэдээлдэг. Иймээс бид энэ сэдвийн хүрээнд ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.

-Эрээнд коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс болж зарим хүнсний ногоо тасалдлаа. Манай улс хүнсний ногоо, гол нэрийн бүтээгдэхүүний хэдэн хувийг дотоодоосоо хангадаг вэ?

-Ковидын нөхцөл байдал бидэнд олон зүйлийг харуулж, сануулж байна. Тухайлбал, тухайн улс орон өөрсдийнхөө өргөн хэрэглэдэг бараа бүтээгдэхүүн, хүнсийг дотооддоо үйлдэрлэж байж энэ хэцүү цаг үеийг давах юм байна гэдгийг харуулж байна. Манайх мах, гурилын хэрэгцээгээ дотоодоосоо 100 хувь хангаж байна. Мөн төмс хүнсний ногоог ч дотооддоо үйлдвэрлээд байж болж байгаа юм.

Харин бидний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох элсэнчихэр, цагаан  болон гурвалжин будааг импортоор авч байна. Нэг сайхан мэдээ гэвэл манай тариаланчид эхнээсээ өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг тариалж, нутагшуулах ажлыг хийж байна.

Манай улс гурвалжин будааг тариалж, Япон улс руу экспортлож байсан туршлага бий. Одоо ч ААН-үүд маань энэ чиглэлээр ажиллаж байна.

Цагаан будааны тухайд 10-аад жилийн өмнөөс тариалж, нутагшуулах гэж оролдож байсан. Эрдэмтдийн олон удаагийн орлого байдаг. Тухайлбал, Дорнод аймгийн Халх гол суманд цагаан будаа тариалж байсан. Дулааны баланси өндөртэй бүс нутагт цагаан будаа ургадаг. Ийнхүү Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгуудад туршилтын журмаар цагаан будааг тарьж байсан.

Өнөөдрийн байдлаар Жимекс компани олон жилийн хөрөнгө оруулалт, туршилтын үр дүнд 2 га талбайд 13000 орчим тонн цагаан будаа тарьж хураагаад байна. Цаашдаа үрээ хадгалж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа яаманд танилцуулсан. Бид ч туршилгаас нь хуваалцаж, тариалж болох бүсэд тариалахаар ААН-үүдтэй ярилцаж байна.

Ц.Болорчулуун: Элсэн чихэр, Ургамлын тос, Цагаан будааг үйлдвэрлэх боломжтой 

Манайд чихрийн манжин тариалж байсан туршлага байдаг. Тухайлбал Сэлэнгийн Зүүнхараа, Баруунхараад чихрийн манжин тариалж байсан. Тиймээс массын тариалалт хийж, сахрын үйлдвэр барьчих юм бол, дотооддоо элсэнчихэр үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Яамнаас сахрын үйлдвэрийг барих ТЭЗҮ-г хийсэн байгаа.

Өнөөдрийн байдлаар цагаан будаа, элсэнчихэрийг 100 хувь импортоор авч, бор будааг дотооддоо үйлдвэрлэж ААН-үүдээ хангаж байна. 

-Тариаланчдад зоорь, агуулахын байр тулгамдсан асуудал болдог. Өнөөдрийн байдлаар зоорь байхгүйгээс хичнээн тонн ургац экспортлогдохгүйгээр зарагдаж байгаа вэ? 

-Төмс, хүнсний ногооны үйлдвэрийн хүчин чадалтай харьцуулж үзвэл, 60 орчим хувийг хадгалах хэмжээний агуулах сав байна. Цаашид хүнсний ногоог дотооддоо хангахын тулд зоорь агуулахын багтаамж хангамж чухал байна. Сүүлийн жилүүдэд Бүгд найрамдах Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг яригдаж байгаа. Энэ зээлийн хүрээнд нийтдээ 10.2 сая еврогийн зээл хөдөө аж ахуйн салбарт хуваарлигдана. Энэ хүрээнд улсын хэмжээнд 8500 тонн механикжсан зоорь барих бололцоотой гэсэн тооцоо судалгаа гарсан. Өнгөрсөн жилүүдэд тендер зарласан ч, шаардлага хангасан компани орж ирээгүй учраас дахиад хугацааг нь сунгахаар болсон. Энэ хөнгөлөлттэй зээл ороод ирэх юм бол, бүсчилсэн хэлбэрээр хүнсний ногооны агуулахыг баръя гэж бодож байна. Тухайлбал Сэлэнгэ аймагт хүнсний ногооны дийлэнх тариалалт явагдаж байна. Мөн Дархан, Хэнтийд байгаа. Тиймээс тариаланчид шууд ченжид ногоогоо зарах биш. Хадгалаад үнэд оруулаад зарах боломж бүрдэх юм. Энэ хавраас Польш улсын Засгийн газраас зөвшөөрөл нь ирэх юм бол, түлхүүр гардуулах журмаар барьж ААН-үүдээ дэмжих болно. Ер нь бол цаашдаа, орон нутагт агуулахын ложистекийн төвийг байгуулж, Улаанбаатарт нэгдсэн том ложистикийн төв байгуулах болно. Ингэснээр хүнсний ногоогоо дотооддоо бүрдүүлж, хангамжийг бүрдүүлэх бололцоо бүрдэх юм.

Ер нь зоорьгүйн улмаас манай тариаланчид хүнсний ногооныхоо 30 орчим хувийг шууд борлуулдаг. 30 хувийг дотооддын үйлдвэрүүдэд нийлүүлдэг. Ингээд үлдсэн 30 хувийг хадгалж байгаад үе шаттайгаар экспорлодог гэсэн тооцоо судалгаа байгаа.

-Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдээ дэмжээд өгвөл, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэхээр харагдаж байна. Ялангуяа нарийн ногоо. Үүн дээр яам ямар бодлого баримталж байгаа вэ?

-Хүлэмжийн тариалан буюу хамгаалагдсан хөрсний тариалан руу уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий нийт орж байгаа юм. Энэ бол шинэ төрлийн таримал байгаа. Монгол улс ч хоцрохгүй, хөрөнгө мөнгө зараад ажиллаж байна. 

Улсын хэмжээнд 90 гаруй га хүлэмж байна. Үүнээс 20 гаруй га нь өвлийн хүлэмж байна. Үүний тодорхой хувьд төрөөс дэмжлэг үзүүлсэн байгаа. Хүлэмжийн тариалалтын үндсэн дөрвөн таримал буюу чинжүү, лооль, өргөст хэмх, навчит байцааны 4/3-г импортоор авч байгаа. Зөвхөн 4/1-г өөрсдөө үйлдвэрлэж байна гэсэн үг. 4/3-г дотооддоо хангахын тулд 50 га газарт хүлэмжийн тариалалт хийх шаардлагатай байгаа. 50 га хүлэмжийг шууд барина гэхээр өндөр зардал орно. Барилаа гэхэд ашиглалтын зардал өндөртэй. Тийм учраас эхний ээлжинд 20 га газарт өвлийн хүлэмжийг баръя гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Санхүү, хөрөнгө мөнгөний хувьд БНХАУ, Голландын Засгийн газартай ярьж байгаа асуудлууд байна.

Санал болгох

Б.Мөнх-Од: Авлигаас ангид байхад цахим шилжилт чухал байна

Прокурорын байгууллагын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод хэргийг процесс ажиллагааг ил тод, нээлттэй болгох үүднээс 2020 онд e-justice.mn цахим сайтыг нээн ажиллуулж байна.

1 цагийн өмнө
Иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлснөөр жил ухрахгүйгээр тэтгэвэр тогтоолгох боломжтой

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хэрэгжсэнээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдэд өгөөжтэй энэхүү хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг хүргэж байна.

3 цагийн өмнө
Блокчэйн

Манай нийгэмд үүссэн асуудлуудыг технологи өргөс авч буй мэт шийдэж чадах уу, хүний нийгмийн итгэлцэлийн хямралын шийдэл нь блокчэйн технологи мөн үү, компани, бизнесүүд дундын экосистем, үндэсний блокчэйн сүлжээг бий болгож чадвал нийгэм, эдийн засгийн асуудлаа багасгах боломж үүсэх үү гэдэг асуултуудын хариу хайлаа. Зочдоор “Мобинет” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхзориг, “Амар” даатгалын компанийн бизнес хөгжлийн захирал Т.Тэлмэн, хууль Г.Уянгахишиг, “Корекс” компанийн гүйцэтгэх захирал М.Золжаргал нар оролцлоо.

9 цагийн өмнө
Шахмал түлшний 2 сая шуудайг 1 тэрбум 200 сая ₮-өөр дотоодоос авна

Дотоодоос 2 сая ширхэг шуудай худалдаж авахад өнгөтэй, гялгар гадаргуутай байх шаардлагыг тавихгүй. Гэхдээ тээвэрлэлтэд 3-4 удаагийн дамжлага дамждаг учраас хэрэглээ дайхуйц байх ёстой. Одоогийн байдлаар хоёр ААН шуудай нийлүүлэх хүсэлт ирүүлээд байна.

3 өдрийн өмнө