ЦЕГ: 11-р ангийн сурагч эрэгтэй "Б"-г өөр сургуулийн 10-р ангийн 5 хүүхэд бүлэглэж зоджээ

1
2021 оны 11 сарын 162021-11-16
ЦЕГ: 11-р ангийн сурагч эрэгтэй "Б"-г өөр сургуулийн 10-р ангийн 5 хүүхэд бүлэглэж зоджээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгнээ дээрэлхэн, бүлэглэн зодож байгаа бичлэг цахим орчинд гарсан. Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү: Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо байрны гадна 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр .. сургуулийн 11-р ангийн сурагч эрэгтэй “Б”-г өөр сургуулийн 10-р ангийн сурагч О, Н, Тэ, Т, Т нар бүлэглэн зодож, уг үйл явдлыг сурагч “Э” гэгч гар утсаараа бичлэг хийн цахим орчинд цацагдсан. Уг асуудлыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж байна. 

Эдгээр хүүхдүүдэд Эрүүгийн хуулиар хариуцлага тооцно. Зодуулсан хүүхдэд гэмтлийн зэрэг учирсан бол нэг заалттай, хэрэв гэмтлийн зэрэг учраагүй, тогтоох боломжгүй тохиолдолд гудамж талбайд танхайрсан гэх заалтаар холбогдуулан хэргийг шалгана"гэв. 

Санал болгох

МУИС-ийн дөрөвдүгээр байрны баруун талын 140 метр замыг хаана

жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

12 минутын өмнө
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн ажиллагааг ирэх сарын 1 хүртэл зогсоолоо

Дээрх хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг d_bsch_tg@shuukh.mn цахим хаягаар хүлээн авна.

33 минутын өмнө
Золбин нохой, муурны устгал эхэллээ

Мэргэжлийн байгууллагын хэлж буйгаар эзэнгүй нохой, муур нь нэг талаараа халдварт өвчин тараах, хүн урснаар өвчин үүсгэх зэрэг хор хөнөөлтэй.

2 цагийн өмнө
Ачилтын компанийн жолооч осол гаргажээ

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ачиж зөөвөрлөх үйл ажиллагаа эрхэлдэг "Бат зэв" ХХК-ийн Киа бонго маркийн автомашины жолооч нь G Mobile төвийн байрыг мөргөж, зам тээврийн осол гаргасан байв. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

2 цагийн өмнө