Б. Энхтулга
Сэтгүүлч

Компани, байр, автомашинаа зарж тоглон 1.2 тэрбум төгрөг алджээ

2
2021 оны 11 сарын 172021-11-17
Компани, байр, автомашинаа зарж тоглон 1.2 тэрбум төгрөг алджээ

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад цахим мөрийтэй тоглоом тоглож их хэмжээний мөнгө алдах иргэд маш их гарах болсон. Амьдарч байгаа байр, унаа, компаниа хүртэл зарж тоглосон тохиолдол байгаа юм. Бид энэ удаад сэрэмжлүүлэг болгох үүднээс гурван жилийн дотор 1 тэрбум 200 сая гаруй төгрөг цахим мөрийтэй тоглоомонд алдсан иргэн Ц-тэй ярилцлаа.

-Би хувиараа бизнес эрхэлдэг байсан. Өөрийнхөө дансанд байсан мөнгөөрөө тоглож эхлээд дараа нь хадгаламж, зээл гээд л бүх мөнгөөрөө тоглочихсон. Нэг л мэдэхэд 1 тэрбум гаруй төгрөг бас гэр бүлээ энэ тоглоомоор сольчхоод сууж байна.

Анх хэдэн оноос эхлэн тоглож эхлэв?

Би сүүлийн гурван жилийн хугацаанд тоглож байна. Одоогоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан хохирлын хэмжээ нийт 1 тэрбум 200 гаруй сая төгрөг байгаа. Өөрийн мөнгө хүнээс зээлж авсан гээд л нийт хэмжээ.

-Тоглоод эхлэхэд мөнгө олоод байдаг. Энэ нь хүмүүсийг цахим мөрийтэй тоглоомонд донтуулаад байдаг юм шиг байгаа юм. Тийм байсан уу?

Хамгийн анх манай ойрын найз онлайнаар покер тоглодог байсан. Би мэддэг байсан ч сонирхдоггүй байлаа. Манай найз 10 сая төгрөгөөр тоглоод 20-30 сая төгрөг хожчихдог байсан юм. Түүнийг нь хараад л болох юм байна гэж бодоод тоглож эхэлсэн. Эхэн үедээ мөнгө хождог нь үнэн. Сүүлдээ мөнгөө алдаад ирэхээр буцаагаад богинохон хугацаанд олоод авчхаж чадна гэсэн бодол төрдөг юм билээ. Хожигдох тусам миний алдаж байгаа мөнгөний тоо нэмэгдээд тэр хэмжээгээрээ олж авах гэж илүү их мөнгөөр тоглодог өрөөнүүдэд ороод алдах хэмжээ нь ч улам их болчихсон.

Хүнээс автомашиныг нь авч мөнгийг нь дараа өгнө хэмээн зарж борлуулан тогложээ.

Нийт алдсан 1.2 тэрбум төгрөгийн 500 сая төгрөг нь зээл байсан.

-Цахим мөрийтэй чамд хүнд асар их хэмжээний эдийн засгийн хохирол учруулсан юм байна. Гэр бүлийн байдалд ямар асуудал үүсч байна вэ?

Ний нуугүй ярихад би хувиараа бизнес эрхэлдэг байсан. Эхлээд өөрийнхөө дансанд байсан мөнгөөрөө тоглож эхлээд хадгаламж руу гаа орж эхэлсэн. Мэдээж алдана. Тэгээд бизнесийн хамтрагчдаасаа мөнгө зээлж алдаад. Өрөө авах гээд над руу залгаад болохгүй болохоор нь эхнэртэй яриад бүх зүйлийг мэдсэн. Тэгээд л хэрүүл үүсч эхнэр салаад явсан. Ах дүү, хамаатан садандаа ч нэр хүндгүй болоод удаж байна.

-Найзууд чинь бас тоглодог гэж ярилаа. Одоо найзуудаас чинь өөр шиг чинь хүнд байдалд орсон хүн байгаа юу?

Найзууд бүгд л тодорхой хэмжээний мөнгө алдсан. Гэхдээ над шиг их хэмжээний биш. Бас ингэж донтож тоглоогүй. Өөрсдийгөө мэдээд больчихсон.

-Цахим мөрийтэй тоглоом ямар сүлжээгээр явдаг юм. Тухайн эзэн холбогдогчийг нь олох ямар боломж байсан бэ? Цэвэр луйвар гэдгийг нь хэзээ мэдсэн бэ?

Эхэндээ би луйвар гэдгийг нь ерөөсөө мэдээгүй. Хүмүүс хальт хэлдэг л байсан. Гэхдээ тийм биш байх гэж бодоод л өнгөрсөн. Бүр дараа нь цагдаад баригдаад мэдүүлэг өгөх гээд очиход зохион байгуулж байгаа хүмүүсийг нь таних уу гээд зураг үзүүлсэн. Тэр үед харахад тоглогч нарын хөзөрийг нь бүгдийг цаанаас нь хянаад хараад байж байдаг юм билээ. Онлайн покерийн Монгол тоглоомын сайт ч байгаа гадаад ч байгаа бүгд л луйвар.

-Цагдаагийн байгууллагаас Монгол цахим мөрийтэй тоглоомын сайтуудыг хааж шалгадаг ш дээ. Эхний сайт нь хаагдчихаад байхад дараагийн тоглох сайтаа яаж олж авдаг байсан юм?

Фэйсбүүк чатаар санал ирдэг байсан. Миний хаягийг яаж ч мэддэг байсан мэдэхгүй. Бас өөрөө хайж олдог байсан.

Иргэн Ц мөрийтэй тоглоом тоглохын тулд 500 сая төгрөг хүнээс зээлсэн. Үүнийгээ төлж барагдуулж чадахгүй тул ял авах нь тодорхой болсон. Одоогоор ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 326 гэмт хэрэг бүртгэгджээ.

Санал болгох

Х.Тэмүүжин: Ардын намын өмнөөс ардчилсан Үндсэн хуулийг мэрнэ гэдэг бол доромжлол

Хуульч Х.Тэмүүжинтэй олон ярилцаж байна даа. Төрд УИХ-ын гишүүн, сайд хийж, намд албан тушаал хашиж, сургуульд багшилж байхдаа тэр сэтгүүлчдээс зугтаж байгаагүй ил эх сурвалж. Эрх зүйн салбарт үргэлж хүчтэй дуу хоолой байдаг түүнтэй дахиад л “цаг үеийн асуудлаар” ярилцсанаа хүргэе.

14 өдрийн өмнө
С.Батцэцэг: Төрийн байгууллага Жендэрийн эрхийг хангах үүрэгтэй болохоос, ялгаварлан гадуурхах ёсгүй

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-аас тогтоол гаргаж, “Дархан бэр” цол тэмдгээр шагнуулах иргэдийн бүрдүүлэх материалыг жагсаасан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж буй. Энэ сэдвийн хүрээнд Жендэрийн үндэсний хорооны тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэгтэй ярилцлаа.

15 өдрийн өмнө
"Бэрхшээлд бууж өгдөггүй бүхний өөдөөс инээмсэглэдэг тамирчин"| Б.ДАВААСҮРЭН

Бэрхшээл сааданд бууж өгдөггүй бүхний өөдөөс инээмсэглэж явдаг Б.Даваасүрэнг онцолж байна. Тэрээр өнгөрсөн хоногуудад “ChoironGoo” хуудсанд өөрийн туулж ирсэн 29 жилийн түүхийг хуваалцаж, олны анхаарлыг татсан билээ.  Түүний хувьд багаасаа аавдаа зодуулж, ээж дүү нараа бусдаас өмгөөлж эрийн цээнд хүрсэн ч, амьдралын нугачаанд самарт явж байгаад хүнд гэмтэж, нуруу нугасандаа гэмтэл авсан. Суумгай болсон ч амьдралд бууж өгөлгүй ахин тэмцсэн ч шарх нь идээлж олон удаагийн хагалгаанд орж нэг хөлөө тайруулжээ. Гэсэн ч ахин бэрхшээлд түүртэлгүй тамирчин болж өнөөдөр туялзуур сэлэмний УАШТ-д орохоор бэлтгэлээ хийж байна. Түүний зорилго бол Паралимпод орж амжилт үзүүлэх юм.

18 өдрийн өмнө
Т.Доржханд: 100 хувь гишүүдээр Засгийн газрыг бүрдүүлсэн ч хариуцлага тооцож болно

76+ булангийн ээлжит зочноор УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд оролцлоо. Түүнтэй Үндсэн хуулийн цэцэд хандсан асуудал болон сонгодог парламент, сонгуулийн холимог тогтолцооны талаар ярилцлаа.

25 өдрийн өмнө