Б.Батсуурь: Өөр улсад очиж ЛЕГИОНЕР тамирчин болох зорилготой

2021 оны 11 сарын 232021-11-23
Б.Батсуурь: Өөр улсад очиж ЛЕГИОНЕР тамирчин болох зорилготой

Үндэсний дээд Лигийн шилдэг тоглогчдын нэг, 2019 оны УАШТ-ий MVP тамирчин, Эрчим багийн довтлогч, спортын мастер Б.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Түүнийг өнгөрөгч баасан гарагийн тоглолтын дараа менежер нь цохисон нь олны бухимдлыг төрүүлсэн юм. Харин манайд уг асуудалтай холбоотойгоор тайлбар өглөө.

Мөн тэрээр сүүлийн дөрвөн жил Эрчим клубд харьяалагдаж байна. Цаашдаа өөр улсад легионер тамирчин болох хүсэлтэй аж.

No photo description available.

-Ярилцлагаа нийгэмд өрнөж буй бичлэгийн талаар эхэлье. Тухайн үед яг юу болсон бэ?

-Манай багийн менежер намайг цохисон. Сошиалд тавигдсан шиг багш дасгалжуулагч цохиж байгаа зүйл огт биш. Манайх хожсон ч гэсэн 3:0 харьцаатай ч юм уу, бид нараас илүү юм хараад байсан чинь бид нар дутуу тоглоод бухимдуулсан байх. Эцсийн үр дүндээ манай багийн менежер багийнхаа төлөө л тийм үйлдэл гаргасан. Би тэр нь дээр бол нээх юм бодохгүй байгаа. Ямар ч спортод иймэрхүү зүйл байдаг. Хамгийн гол нь үзэгчид харж байхад тиймэрхүү юм болсон. Буруу сэтгэгдэл үүсгэсэн бол нийт волейбол сонирхогчдоосоо “Эрчим” клубийн өмнөөс уучлал хүсч байна. Багийн уулзалтын үеэр менежер маань надаас уучлал гуйсан. Монголын волейболын холбооноос ч мэдэгдэх хуудас ирж, хариуцлага тооцох асуудал яригдсан юм билээ.

May be an image of one or more people and people playing sports

-Үндэсний дээд Лигийн үеэр олны анхаарал татсан асуудал үүгээр дуусахгүй. Чиний довтолгоо эсрэг багийн тамирчны нүүрийг онож унагаасан. Дараагаар нь чи торон доогуур шургаж очоод уучлал гуйж байсан. Энэ нь үзэгчдийн сайшаалыг хүлээсэн байх. Энэ тухайгаа яривал?

-Волейболын спорт торны наана цаанаас тоглодог учир хоорондоо ямар ч контакт үүсгэдэггүй. Нэг талдаа их боловсон спорт юм. Харин оноо ойртсон үед өрсөлдөгчдөдөө эмоци гаргах зүйл байдаг. Тэрийг бол би байх ёстой зүйл гэж боддог. Харин эвгүй үг хэллэг ашиглаж, харааж ерөөхийг буруу гэж боддог.

Энэ жилийн үндэсний дээд Лигт орж байгаа долоон багт миний найзууд бий. Энх-Амгаланг оносон тэр үйлдэлд бол найзыгаа оноод “уучлаарай андаа” гэж хэлээд гар барьсан байгаа. Тийм зүйл манай спортод байж л байдаг.

May be an image of one or more people and people playing voleyball

-Спорт хүнийг хүмүүжүүлдэг гэдэг шүү дээ. Энэ үгтэй чи санал нийлэх үү?

-Санал нийлдэг. Би волейболын спортоор хичээллээд найз нөхөд, хамт олон, эргэн тойрны зөв хүрээллээ бий болгосон. Ер нь бүх л спорт хүнд тэсвэр тэвчээр, хатуужил, хамт олон, хүмүүжил, зөв хэвшлийг өгдөг байх гэж бодож байна.

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд тэмцээн уралдаан болсонгүй. Одоогийн лигт хэр бэлдэв. Одоо танай баг хэдэд явж байна вэ?

-Манай баг өнгөрсөн долдугаар сараас бэлтгэлдээ орсон. Эрчим клубд байрлаж бэлтгэлээ хийдэг. Үндэсний дээд лиг болж байгаад бүх л тамирчин баяртай байх шиг байна. Миний хувьд ч ялгаагүй. Манай багийн хувьд нэгдүгээр тойрогтоо хоёроор гарсан. Хоёрдугаар тойрогтоо одоо гуравт явж байна.

-Чиний цаашдын зорилго юу вэ. Тамирчны карьерынхаа тухай яривал?

-Цаашдын карьер бол өөр нэг улсад очиж легионер тамирчин болох байгаа.

No photo description available.

-Чиний 7 дугаарын өмсгөлийг асуухгүй байхын аргагүй байна л даа. Анх Эрчимд ороод 17 дугаартай тоглож байсан. Тэр өмсгөл Сайнбилэгийнх байсан шүү дээ. Гэнэт яагаад өмсөхөө больчхов?

-Сайнбилэг ахыг өсвөрт байхдаа хараад энэ ах шиг болъё доо гэж шүтэн биширч явдаг байсан. Сүүлд нь Эрчимт ороод өөрөө гадагшаа явахдаа надад өмсгөлөө өгөөд явж байсан. Ах маань залуучуудын УАШТ-ээс нэг ч удаа алтан медаль авч байгаагүй. Долоон удаа мөнгөн медаль авч байсан. Тэгээд надад өгсөн өмсгөлийг нь өмсөөд 2019 оны залуучуудын УАШТ-д орж алтан медаль авч, үнэ цэнтэй тамирчин болж байсан. Одоо гэхдээ энэ өмсгөлийг манай баг хадгалахаар шийдсэн байгаа. Учир нь надад дэндүү ахадсан амжилттай өмсгөл юм.  Долоо дугаартай болсон түүх гэвэл манай нутгийн Баярт гээд ах долоо дугаартай тоглодог байсан. Тэрийг хараад өмсдөг болсон.   

May be an image of one or more people

 

 

 

 

Санал болгох

Б.Мөнх-Од: Авлигаас ангид байхад цахим шилжилт чухал байна

Прокурорын байгууллагын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод хэргийг процесс ажиллагааг ил тод, нээлттэй болгох үүднээс 2020 онд e-justice.mn цахим сайтыг нээн ажиллуулж байна.

44 минутын өмнө
Иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлснөөр жил ухрахгүйгээр тэтгэвэр тогтоолгох боломжтой

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хэрэгжсэнээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдэд өгөөжтэй энэхүү хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг хүргэж байна.

2 цагийн өмнө
Блокчэйн

Манай нийгэмд үүссэн асуудлуудыг технологи өргөс авч буй мэт шийдэж чадах уу, хүний нийгмийн итгэлцэлийн хямралын шийдэл нь блокчэйн технологи мөн үү, компани, бизнесүүд дундын экосистем, үндэсний блокчэйн сүлжээг бий болгож чадвал нийгэм, эдийн засгийн асуудлаа багасгах боломж үүсэх үү гэдэг асуултуудын хариу хайлаа. Зочдоор “Мобинет” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхзориг, “Амар” даатгалын компанийн бизнес хөгжлийн захирал Т.Тэлмэн, хууль Г.Уянгахишиг, “Корекс” компанийн гүйцэтгэх захирал М.Золжаргал нар оролцлоо.

8 цагийн өмнө
Шахмал түлшний 2 сая шуудайг 1 тэрбум 200 сая ₮-өөр дотоодоос авна

Дотоодоос 2 сая ширхэг шуудай худалдаж авахад өнгөтэй, гялгар гадаргуутай байх шаардлагыг тавихгүй. Гэхдээ тээвэрлэлтэд 3-4 удаагийн дамжлага дамждаг учраас хэрэглээ дайхуйц байх ёстой. Одоогийн байдлаар хоёр ААН шуудай нийлүүлэх хүсэлт ирүүлээд байна.

3 өдрийн өмнө