Ч.Номин: “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй

2
2021 оны 11 сарын 222021-11-22
Ч.Номин: “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй

Анх 2021 оны төсөвт 5.5 тэрбумаар сууж, 2022 онд 32.5 тэрбум болон тусгагдсан “Богд Зонхова” хөшөөний асуудал өнгөрөгч амралтын өдрүүдэд олон нийтийн анхаарлыг ихээр татав. Тэгвэл үүнд Соёлын сайд Ч.Номин тайлбар хийжээ. 

Тэрээр "Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм.

Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно.

Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна.

Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал. Гэвч, аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье.

Санал болгох

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр явагдана.

9 цагийн өмнө
Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” наадам энэ сарын 30-нд болно

Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд:

10 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй

Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо" Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

1 өдрийн өмнө
 Нийслэлийн 73 байршилд 182 зууханд түүхий нүүрс түлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

1 өдрийн өмнө