Б. Энхтулга
Сэтгүүлч

Ирэх онд нийслэл 866.9 тэрбум төгрөг зарлагадна

2021 оны 11 сарын 262021-11-26
Ирэх онд нийслэл 866.9 тэрбум төгрөг зарлагадна

Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав. Тэрбээр “УИХ-аас нийслэлийн төсвийн нийт орлогыг 1 их наяд 537.8 тэрбум төгрөг, суурь орлогыг 1 их наяд 400.3 тэрбум төгрөг, суурь зарлагыг 866.9 тэрбум төгрөг, төсвийн тухай хуулийн 56.2.2 дахь заалтын дагуу нийслэлийн төсвийн үндсэн тэнцлийн ашиг болох 160 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр заасан.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулахад 420 тэрбум төгрөгийг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгийг батлагдсан түвшнээс 4.5 тэрбум төгрөгөөр бууруулж 28.6 тэрбум төгрөг байхаар тус тус баталсан гэлээ. 

Хуульд заасны дагуу нийслэлийн төсвийн төсөлд иргэдийн саналыг авч, тусгажээ. 2021 онд нийслэлийн төсвийн гүйцэтгэл нь зарим нэр төрөл дээр тасарч байгааг мөн дурдаж байлаа. КОВИД-19 цар тахлын улмаас цалин хөлс, түүнтэй адилтгах ХХОАТ 43.7 тэрбум, үл хөдлөх хөрөнгийн албан татвар 11.5 тэрбум, газрын төлбөр 33.8 тэрбум, нийслэл хотын татвар 1.9 тэрбум, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 1.3 тэрбум төгрөгөөр тасалджээ. Харин газрын дуудлага худалдааны орлого 12.5 тэрбум, хүү торгуулийн орлого 18.2 тэрбум төгрөгөөр даван биелжээ.

Нийслэлийн 2022 онд нийслэлийн төсөвт 1 их наяд 642.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ нь ирэх оноос аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь нь, хувь хүний орлогын тодорхой хувь нийслэлийн төсөвт үлдэх болсон зэрэгтэй холбоотой аж. Ирэх онд 847.3 тэрбум төгрөгийг 270 төсөл арга хэмжээнд хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Энэ нь санал болгосон нийт төсөл арга хэмжээний 28 хувь нь юм. 2021 онд ердөө 115 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байжээ.

НИТХ-ын төлөөлөгч нар Нийслэлийн 2022 оны төсвийн төсөлтэй танилцаж, шаардлагатай асуултдаа хариу авлаа. Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг НИТХ-ын хороод болон ажлын албад нарийвчлан хэлэлцэх юм.

Санал болгох

Дахин хуваарилалт: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Хөдөө аж ахуйг ярианы сэдэв, үйлдэл болгосон хоёр нь Архангайгаас сонгогдсон Г.Тэмүүлэн, Булганаас сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ нар юм. Г.Тэмүүлэнгийн ажлын туршлага уул уурхайнх бол Ж.Бат-Эрдэнийнх зам тээврийнх. Харин хууль тогтоогчийн хувьд малын генетик нөөц, бэлчээр ашиглалт, жижиг дунд үйлдвэрлэл, малчдын нийгмийн асуудлаар хууль тогтоомжийн төсөл боловсруулж, санаачилгатай ажиллаж байгаагаараа Байнгын хорооны бусдаасаа тэд илүү ажиллаж байгаа.

7 цагийн өмнө
Дахин хуваарилалт: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

Жолоочийн хүүхэд гэдгээрээ Зам тээврийн сайд болж үзсэн Б.Энх-Амгаланд Зөвлөлтийн Улсыг аюулаас хамгаалах хорооны академид сурч 1995-1999 онд УАХЕГ-т ажилтан хийж байсан намтар нь тус болохыг үгүйсгэхгүй.

7 цагийн өмнө
Д.ГАНБАТ: Бид гурав дахь хөршийн бодлогыг баримтлах ёстой

Монгол Улс, ОХУ-ын зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2022” хээрийн сургуулилалт энэ сарын 1-15-ны хооронд болж буй. Энэ үеэр орон сууцны хороолол, гудамжаар танк явж,  дээгүүүр нь нисдэг тэрэг хөөрч байгаад иргэд шүүмжлэлтэй хандсан. Энх цагт дайн болох дохиог дуудаж байна гэж болгоомжилж буй. Энэ талаар Ардчилсан нам 4/11 ээлжит мэдээллийн цагаар өнөөдөр /2022.08.11/ хээрийн сургуулилтын үйл явцын талаар Засгийн газар нээлттэй мэдээлэх ёстой гэсэн байр суурь илэрхийллээ.

12 цагийн өмнө
Дагуул хотуудыг барих "үлгэр"

Дагуул хотын тухай 20 жилийн өмнө дуугарч байсан ч өнөөдрийг хүртэл нийслэлдээ багтахаа байтлаа чихэлдэж, уулын орой дээр хүртэл гэр байшин бариад сууж байгаа нь төрийн бодлого шийдвэр хүндээ хүрдэггүйн бодит жишээ. 

14 цагийн өмнө