Монгол-Хятадын хилийн зааг дээрх төмөр замыг шинэчилж байна

2021 оны 11 сарын 262021-11-26
Монгол-Хятадын хилийн зааг дээрх төмөр замыг шинэчилж байна

Улс тунхагласны баярын энэ өдөр Монгол-Хятадын хилийн зааг дээрх төмөр замыг шинэчлэх ажил хийгдэж байна.

Манай төмөр замчид өглөөний 09:00 цагт хилийн 0 цэг дээрх уулзварын 6 боолтны 3 ийг нь хилийн цэргийн хяналт дор тайлж холдсоны дараа хятадын талаас халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд баримтлан үлдсэн 3 боолтыг тайлснаар замын их засварын ажлыг эхлүүлжээ.

Монгол, Хятадын хилийн зааг дээрх замын их засварын ажлыг 1991 оноос хойш 30 жилийн дараа ийнхүү хийж байгаа юм. Энэхүү замын их засварын ажлыг хийснээр Замын Үүдээс хил хүртэлх 1800 метр зам иж бүрэн шинэчлэгдэж, бетон дэр бүхий Р65 зам төмөртэй, буталмал чулуун суурьтай олон улсын жишигт нийцсэн зам болох юм.

Транзит болон экспорт, импортын тээврийн хэмжээ  өсөн нэмэгдэж байгаа үед энэхүү замыг шинэчилснээр галт тэрэгний хурд нэмэгдэж, хүнд жинтэй галт тэрэг аялах боломжтой болж байгаа юм. Энэ нь Монгол Улсын эдийн засгийг тэлж өсгөх өргөн боломжийг бий болгож байгаагаараа ач холбогдолтой юм. 

Санал болгох

МУИС-ийн дөрөвдүгээр байрны баруун талын 140 метр замыг хаана

жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

1 минутын өмнө
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн ажиллагааг ирэх сарын 1 хүртэл зогсоолоо

Дээрх хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг d_bsch_tg@shuukh.mn цахим хаягаар хүлээн авна.

22 минутын өмнө
Золбин нохой, муурны устгал эхэллээ

Мэргэжлийн байгууллагын хэлж буйгаар эзэнгүй нохой, муур нь нэг талаараа халдварт өвчин тараах, хүн урснаар өвчин үүсгэх зэрэг хор хөнөөлтэй.

2 цагийн өмнө
Ачилтын компанийн жолооч осол гаргажээ

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ачиж зөөвөрлөх үйл ажиллагаа эрхэлдэг "Бат зэв" ХХК-ийн Киа бонго маркийн автомашины жолооч нь G Mobile төвийн байрыг мөргөж, зам тээврийн осол гаргасан байв. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

2 цагийн өмнө