Био-Анагаахын хүрээлэнг нээлээ

2021 оны 11 сарын 262021-11-26
Био-Анагаахын хүрээлэнг нээлээ

Монгол Улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд АШУҮИС-ийн дэргэд Био анагаахын нэгдсэн хүрээлэнг байгуулж, салбар дундын лабораторийг ашиглалтад орууллаа. Энэ хүрээлэнд орчин цагийн анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээг хийх боломжтой.

Тус хүрээлэн нь

  •  Молекул биологийн лаборатори /Молекул биологийн нэгж, Ген секвенсинг нэгж/
  • Эмгэг судлалын лаборатори /Эсийн эмгэг судлалын нэгж/
  •  Биологийн химийн лаборатори /Уургийн анализын нэгж/
  •  Тархи судлалын лаборатори /Нейрофизиологийн нэгж, Психоматик АУ-ны нэгж/
  • Эсийн биологийн лаборатори /Электрон микроскопын нэгж, Эсийн өсгөврийн нэгж/ лабораториудтай.

АШУҮИС энэ онд дэргэдээ анхны их сургуулийн эмнэлгийг байгуулж, шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур бүтээсэн, төрийн өмчийн бусад их дээд сургуультай хамтарч ажиллаж байгаа гээд олон амжилт гаргаад байна.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

Санал болгох

З.Цэвээндорж: Нийтийн тээврийн богино эргэлт зохион байгуулснаар хүлээлт багасаж байна

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос нийтийн тээврийн богино эргэлт болон уртасгасан цагийн үйлчилгээ, цахим системийн талаар тодрууллаа.

6 минутын өмнө
МУИС-ийн дөрөвдүгээр байрны баруун талын 140 метр замыг хаана

жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

39 минутын өмнө
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн ажиллагааг ирэх сарын 1 хүртэл зогсоолоо

Дээрх хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг d_bsch_tg@shuukh.mn цахим хаягаар хүлээн авна.

1 цагийн өмнө
Золбин нохой, муурны устгал эхэллээ

Мэргэжлийн байгууллагын хэлж буйгаар эзэнгүй нохой, муур нь нэг талаараа халдварт өвчин тараах, хүн урснаар өвчин үүсгэх зэрэг хор хөнөөлтэй.

3 цагийн өмнө