Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар чөлөөт бүсийг хөгжүүлэх, хийн хоолой дамжуулах зэргийг хэлэлцэнэ

1
2021 оны 11 сарын 262021-11-26
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар чөлөөт бүсийг хөгжүүлэх, хийн хоолой дамжуулах зэргийг хэлэлцэнэ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Хуралдааныг Монголын талаас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын талаас Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко тэргүүлж, хоёр улсын гадаад харилцаа, худалдаа, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан яамд, агентлагийн төлөөлөл оролцож буй.

 

КОВИД-19 цар тахлын улмаас өнгөрсөн онд буурсан худалдааны эргэлт энэ онд сэргэж буйг талууд тэмдэглэж, худалдааны эргэлт, түүний дотор манай улсын хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг цаашид хамтран хэрэгжүүлэхээр уулзалтын эхэнд ярилцаж байна. Мөн "УБТЗ” ХНН-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Монгол, Оросын хилийн боомтуудыг тохижуулах, дэд бүтцийг сайжруулах, манай улсын эрчим хүчний объектуудыг шинэчлэх, чөлөөт бүсийг хөгжүүлэх, хийн хоолой дамжуулах зэрэг томоохон төслийн талаар хэлэлцэх юм.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл

Санал болгох

З.Цэвээндорж: Нийтийн тээврийн богино эргэлт зохион байгуулснаар хүлээлт багасаж байна

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос нийтийн тээврийн богино эргэлт болон уртасгасан цагийн үйлчилгээ, цахим системийн талаар тодрууллаа.

42 минутын өмнө
МУИС-ийн дөрөвдүгээр байрны баруун талын 140 метр замыг хаана

жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

1 цагийн өмнө
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн ажиллагааг ирэх сарын 1 хүртэл зогсоолоо

Дээрх хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг d_bsch_tg@shuukh.mn цахим хаягаар хүлээн авна.

2 цагийн өмнө
Золбин нохой, муурны устгал эхэллээ

Мэргэжлийн байгууллагын хэлж буйгаар эзэнгүй нохой, муур нь нэг талаараа халдварт өвчин тараах, хүн урснаар өвчин үүсгэх зэрэг хор хөнөөлтэй.

3 цагийн өмнө