С.Амарсайхан: Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэд өөрийн зардлаар 10 хоног тусгаарлагдана

2021 оны 11 сарын 272021-11-27
С.Амарсайхан: Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэд өөрийн зардлаар 10 хоног тусгаарлагдана

Коронавирусийн шинэ мутаци гарсантай холбоотойгоор зарим улс хилээ хааж байна. Үүнтэй холбоотойгоор УОК өнөөдөр хуралдаж, зарим шийдвэрийг гаргалаа.

Шадар сайд С.Амарсайхан: Шинэ мутаци өмнөхөөсөө юугаараа өөр гэдгийг судалж байна. Өнөөдөр хуралдаж зарим шийдвэрийг гаргалаа.

Тухайлбал, Халдвар тархсан орнуудын иргэдийг хүлээн авахгүй, Эрсдэлтэй бүс нутгаар зорчсон өөрийн улсын иргэдийг эх орондоо ирэхээр нь 10 хоног өөрийн зардлаар тусгаарлах, 200 гаруй энхийг сахиулагчийг цэргийн амралтад 10 хоног тусгаарлахаар боллоо.

Хилийн боомтоор орж ирж байгаа хүмүүсээс шинжилгээ авна. Үүнд тээвэрчид, ачаа бараа тээвэрлэдэг ААН-үүд болон зорчигчид хамаарах бөгөөд шинжилгээг авахаар төлөвлөжээ. 
Мөн иргэдийг зайлшгүй шаардлагагүй бол гадаад улс орон руу аялахгүй байх, аялсан тохиолдолд эрсдэлтэй бүсээс ирж байгаа иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлах шийдвэрийг УОК-оос гаргалаа.

Нэмэлт мэдээлэл: "Ковид-19"-ийн шинэ мутаци Омикрон хувилбар Өмнөд Африк, Ботсвани, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Маливи, Израйль, Хонконг, Бельги гэсэн улсуудад бүртгэгдээд байна.

Санал болгох

Монголын баг ”ABU Robocon-2021” тэмцээний дэд байр эзэлжээ

БНХАУ-д цахимаар зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын “ABU Robocon-2021” тэмцээнд Монгол Улсын баг дэд байр эзэлж, 2019 оны амжилтаа давтжээ.

2 цагийн өмнө
"Тавантолгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийг буулгаж цэцэрлэгт хүрээлэн барина

Улмаар айл өрхүүд Нийслэлийн засаг дарга болон БОАЖЯ-нд олон удаагийн гомдол гаргаж асуудлыг шийдэж өгөхийг хүссэн.

3 цагийн өмнө
Хөгжлөөс хойш татсан НАЙДВАРГҮЙ зээлдэгчид

Ингээд хамгийн их өртэй болон улс төрчдийн хамаарал бүхий компаниудыг нэрлэж байна.  

5 цагийн өмнө
Тавчигтай ээжээр далимдуулж ТӨРИЙН тэргүүний замналаа эхлүүлсэн түүхэн өдөр

Өнөөдөр тавчигтай ээжээр далимдуулж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон түүхэн өдөр. Энэ өдрийн гавьяагаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр хариуцлага хүлээн огцорч, өдгөө Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болоод буй юм.

6 цагийн өмнө