ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧТЭЙ МАЛЫН 50-60 ТОНН МАХ ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДЖЭЭ

2021 оны 11 сарын 302021-11-30
ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧТЭЙ МАЛЫН 50-60 ТОНН МАХ ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДЖЭЭ

50-60 ТОНН АРЬС ТОВРУУТАХ ӨВЧИНТЭЙ ҮХРИЙН МАХЫГ ХОТ РУУ ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДЖЭЭ

Арьс товруутах өвчинтэй үхрийн 50-60 тонн махыг хот руу оруулж ирэхийн тулд сумын малын эмч, мэргэжлийн хяналтын байцаагчтайгаа хуйвалдаж гарал үүслийн гэрчилгээ гаргуулжээ. Тодруулбал Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Дорнод кроп” ХХК 50-60 тонны малын арьс товруутах өвчтэй үхрийн махыг тус сумын малын эмч Б.Н, Мэргэжлийн хяналтын байцаагч нартай хуйвалдаж хээр бойлжээ. Тухайн малын махыг Дорнод аймгийн Баянтүмэн сумын малчин Амараа гэх хүний нэр дээр хууль бусаар гарал үүслийн бичиг гаргуулж Улаанбаатар хот руу нууцаар 64-64 ДОР улсын дугаартай ачааны машинаар тээвэрлэн ачиж явсныг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Хэрлэнгийн гүүрний постон дээр саатуулжээ. Тухайн хэрэгт Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Малын арьс товруутах өвчин малын гоц халдварт өвчинд тооцогддог. Манай улсад анх удаа бүртгэгдээд байгаа юм. Тухайн махыг хурааж авсан бөгөөд устгалд оруулжээ.

3.jpg
1.png
арьс.jpg
арьс.jpg

МАХ ХУДАЛДАН АВАХДАА ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ ШАЛГАХЫГ САНУУЛЖ БАЙНА

Нийслэлчүүд жилд 6000 орчим тонн махыг өвлийн идшинд  бэлтгэдэг. Гэвч 12 аймгийн 89 голомтод малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор зах худалдааны төвд ирж байгаа махны нөөц 2 дахин багасчээ. Учир нь Малын гоц халдварт өвчин гарсан аймаг сумаас мах ирэх боломжгүй. Тиймээс махны гарал үүслийн гэрчилгээг шалгаж, нийслэл рүү нэвтрүүлж байна. Иргэдийг мах худалдан авахдаа гарал үүслийн гэрчилгээг шалгахыг санууллаа.

6666.jpg
Малын гарал үүслийн гэрчилгээ

 

ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭГҮЙ 271 ЗӨРЧЛИЙГ ИРЛРҮҮЛЖ, 40 САЯ ₮-ИЙН ТОРГУУЛЬ НООГДУУЛЖЭЭ

УБ хот руу орох, гарах чиглэлд нийт 141 постод Цагдаагийн 323 алба хаагч, 142 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Тэд энэ сарын 5-наас гарал үүслийн гэрчилгээгүй мал мах тээвэрлэж явсан 271 зөрчлийг илрүүлж, 40 сая төгрөгийн торгууль ноогдуулж, 10 зөрчлийн хэрэг нээжээ.

 

 

 

 

Санал болгох

З.Цэвээндорж: Нийтийн тээврийн богино эргэлт зохион байгуулснаар хүлээлт багасаж байна

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос нийтийн тээврийн богино эргэлт болон уртасгасан цагийн үйлчилгээ, цахим системийн талаар тодрууллаа.

1 цагийн өмнө
МУИС-ийн дөрөвдүгээр байрны баруун талын 140 метр замыг хаана

жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

2 цагийн өмнө
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн ажиллагааг ирэх сарын 1 хүртэл зогсоолоо

Дээрх хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг d_bsch_tg@shuukh.mn цахим хаягаар хүлээн авна.

2 цагийн өмнө
Золбин нохой, муурны устгал эхэллээ

Мэргэжлийн байгууллагын хэлж буйгаар эзэнгүй нохой, муур нь нэг талаараа халдварт өвчин тараах, хүн урснаар өвчин үүсгэх зэрэг хор хөнөөлтэй.

3 цагийн өмнө