Б. Энхтулга
Сэтгүүлч

ТУЛГА тойрсон: Эгийн гол манай гол

2
2021 оны 11 сарын 302021-11-30
ТУЛГА тойрсон: Эгийн гол манай гол

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко манай улсад айлчилсны дараа Эгийн голын усан  цахилгаан станц байгуулах тухай яриа эргэж олны анхааралд оров.

Жилээс жилд эрчим хүчний хэрэглээгээ нэмж буй манай улсад эх үүсвэрээ нэмэх шаардлага үүсээд өчнөөн жил болж байна. Чойбалсан, Багануур, Дархан, Эрдэнэтийн цахилгаан станцын төслүүд, 10 аймагт дулааны станц барих төсөл, Тавантолгойн цахилгаан станц, ТЭЦ V төсөл, Эгийн голын, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл гээд үргэлжилнэ. Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн ТЭЗҮ, тендер нэртэй цаас үйлдвэрлээд, шаваас цааш ахиж чадахгүй байгаа нь Засгийн газрын л урагшгүйгийнх. Нөгөө талаараа гаднаас ч, хөрөнгө оруулагчдаас ч шалтгаалдаг зүйлс бий.

Ер нь бол тусгаар улсын хувьд эрчим хүчний асуудлаа дүлэгнээд байлгүй өөрсдөө шийдэх, ингэхдээ төр-хувийн хэвшлийн түншлэлийг чухалчилж, хөрөнгө оруулалтыг татахын тулд тогтвортой байдлыг чухалчлах шаардлага байна. Оросууд цахилгаанаа тасалбал баруун аймгуудаа хөлдөөх, хятадууд щитээ буулгахад говийн аймгуудаа харанхуй болгохоор л хэмжээнд эрчим хүчний хараат байдалд байгаа улс.

Саяхандаа, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлыг шийдье гэхэд малчдыг зохион байгуулаад Сүхбаатарын талбайд жагсааж, захиалгатайгаар хэвлэлийнхнийг цуглуулж байх жишээтэй. Хэдэн малчны өвөлжөө чухал юм уу, хэдэн аймгийн эрчим хүчний эх үүсвэртэй байх чухал юм уу. Засгийн газарт үнэхээр эрх ашгийн эрэмбэ гэж байгаа бол эрх нь хөндөгдөх малчдын асуудлыг нааштай шийдээд УЦС-аа барих л хэрэгтэй.

Урсаад л гардаг усыг хуримтлуулаад Эгийн гол дээрээ УЦС-тай болъё гэхэд монгол хүн дургүйцэж жагсдаг, төр засгаа огцруулна, олон улсад мэдэгдэнэ гэж дайрдаг нь хаанахын эрх ашиг юм бол. Компьютер тоглоомж тоглож өссөн манай үеийнхэн ч “Red Alert-2” тоглоом дээр эрчим хүчний станцаа түрүүлж барьдаг, цаашлаад цөмийн станцаа байгуулах шаардлагатай тулгардгийг мэднэ. Нэг дэд станц руу шувуу орж үхэхэд хот даяараа токгүй болдог нийслэл Монголоос өөр хаана байдаг юм бол доо.

Эгийн гол манай гол. "Орос ах бүгдийг мэднэ" гэдэг хандлага монголчуудад байсаар байгаа нь эмгэнэлтэй. Өнгөрсөн хугацаанд Эгийн голтой холбоотой асуудлаар ажил хариуцсан хүмүүс ямар байр суурь илэрхийлснийг та бүхэнд хүргэе.

261490237_1325089254597844_974213406209967783_n.jpg

Эгийн голын станцын төслийн техникийн албаны дарга Д.Будхүү: Бид Байгал нуурт нөлөөлөл багатай гэдгийг нотлох гээд байдаг. Оросуудын хувьд Байгал нуурыг ширгээнэ гэж яриад байгаа. Бид одоо Байгал нуураас ямар ч ус аваагүй. Тэгэхэд л өөрсдөө сүйрүүлчих гээд байгаа улс шүү дээ. Манайхыг Эгийн голын усан цахилгаан станц гээд ярихаар Байгалд хайртай болж гарч ирээд байна. Судалгаагаар Байгал нуут нөлөөлөх нөлөөлөл нь 0.023 хувь гэж гарч ирсэн. Зөвхөн ус хураах үед л ийм нөлөөтэй. Ус хураасны ямар ч нөлөөгүй. Бид усаа ашиглахгүй шүү дээ. Турбинаар эргүүлээд гоожуулна. Нэг литр ч ус авч үлдэхгүй. Эх сурвалж /2017 он 4-р сарын 20 ikon.mn/

262418527_304004944928659_2209237763683508928_n.jpg

Эгийн голын станцын төслийн удирдагч асан Д.Одхүү: Бид Хятадын Экзим банкны нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг амжилттай явуулж, хоёр улсын Засгийн газраар гарын үсэг зуруулж УИХ-аар соёрхон батлуулсан юм. Энэ зээлээр Эгийн голын цахилгаан станцыг барих шийдвэр бүх шатанд гарсан байдаг. Ингээд Хятадын компани төслийн дэд бүтцийн ажил буюу Сэлэнгэ мөрөн дээгүүр барих том гүүрийг барьж эхэлж байгаад гэнэт ажил нь зогссон. Үүнээс хойш ажил явсангүй. Хятадын талын ажлыг зогсоох нөлөөллийг Оросын тал хийснийг бид олж тогтоосон. Эх сурвалж /2021 он 11-р сарын 30 Өдрийн сонин/

262513631_703329507723198_6414691565761361_n.jpg

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: ОХУ-ын зүгээс Эгийн голын усан цахилгаан станцыг барьсан тохиолдолд байгаль орчинд тодорхой сөрөг нөлөө үзүүлж болзошгүй учир энэ төсөлд оролцох эсэхээ хэлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс хоёр тал цаашдаа хамтарч судлах байр сууриа илэрхийлсэн. Түүнээс нэг нь тулгаад нөгөөх нь хүлээсэн асуудал байхгүй. /2021 он 11-р сарын 29 сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэр/

262482595_221021333504905_6068773226327291712_n.jpg

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Эгийн гол нь мөнх цэвдгээс эх авдаг. Усыг нь эргэлтэд оруулахгүй бол урсгал нь саарах эрсдэлтэй. УЦС барьснаар Эгийн голын усыг хуримтлуулж, эргэлтийг сайжруулах боломжтой. Байгал нуур бидэнд, аль алинд нь хамаатай учраас Монголын тал Байгал нуурт халтай зүйл хийхгүй. /2016 он 7-р сарын 15 АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр/

1756508211_0_68_2922_1712_1920x0_80_0_0_c3d34095a3e8ce5c4ff17592b585964d.jpg

ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев: Эгийн голын УЦС-ын асуудлыг орхихгүй. Эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн санал бодлыг сайтар сонсоно. Хэрэв Байгал нуурт сөрөг биш гэвэл бид бодолцож үзнэ. /2016 он 7-р сарын 15 АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр/

Уг нь Эгийн гол хил давж урсдаггүй. Сэлэнгэ мөрөн рүү цутгадаг. Ерөнхийдөө Байгал мөрөнд тийм ч хамааралтай биш гэсэн үг. Гэтэл хил давсан Байгал нуурыг бохирдуулна гэдэг нь олон жилийн судалгаагаар “ҮГҮЙ” гэж нотлогдсон. Харин Орос улс нөгөө л нэг Байгал нуурт эрсдэлтэй гэх үлгэрээ ярьсаар л. Гэтэл эсрэгээрээ Оросын томоохон цаасны болон бусад үйлдвэрүүд Байгал нуурыг маш ихээр бохирдуулдаг тухай мэдээлэл ч байдаг. 

Монгол улсыг удирдаж байсан Ерөнхийлөгчид Эгийн голын цахилгаан станцын асуудлыг их бага хэмжээгээр ярьж, хэлэлцдэг. Тухайн үедээ гэдийгээд суучихаж чаддаггүй л байсан байх. Гэхдээ л уулзалт болгон дээрээ сануулдаг. Харин бүтээн байгуулалтын төслүүдийг хариуцдаг Засгийн газраас 2016 онд төслийг зогсоосноос хойш нэг ч Засгийн газрын гишүүн энэ төслийн талаар дорвитой дуугарч байсангүй.

262445618_4767760733288614_1580789323015021483_n.jpg

Харин өчигдөр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Монголын талын байр суурийг илэрхийлжээ. Эгийн голын ажлыг Монгол Улс өөрсдөө бие даан шийднэ. Энэ төслийг заавал хэрэгжүүлэх ёстой гэж. Мөн төслийн барилгын ажил ирэх оноос эхлэн явагдана гэдгээ ч хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх сарын дундуур ОХУ-д айлчлах тухай мэдээлэл байгаа. Энэ айлчлалаар Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг нааштайгаар ойлголцох нь монголчуудад чухал байна.

 

Санал болгох

ТУЛГА тойрсон: Сайжруулсан УТАА

Утааг ялсан Ерөнхийлөгчийн шахмал түлш урт хугацааны бодлого биш байсан гэдэг нь энэ цаг мөчид харагдаж байна.

7 өдрийн өмнө
Утааны цаад шалтгаан буюу дутуу хаталттай НОЙТОН шахмал түлш

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр өгсөн мэдээлэлдээ: “Үнэхээр чийгтэй түлш гарч байгаа бол шалгаж үзэх, түүнийг залруулах, горим болон орцонд өөрчлөлт орсон эсэхийг шалгах” талаар мэдээллээ. Мөн “Складад байгаа буюу бүрэн хатсан 24 мянган тонн түлшээр долоо хоногийн туршид иргэдийг хангаад үзье” гэх мэдээллийг өглөө. Тэгэхээр одоо үйлдвэрээс гарч байгаа шахмал түлш дутуу хаталттай байж болзошгүй нь илүү баттай болоод байна. Харин үүнийг харахын тулд бидэнд долоо хоног шаардлагатай юм.

9 өдрийн өмнө
Тортогт дарагдсан ТАХИЛТЫН айлууд

Бохирдолтой бүсэд 639 айл өрх,  27 аж ахуйн нэгж, байгууллага байдаг гэсэн судалгаа гарсан. Харин өнгөрсөн оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын шийдвэрээр "Тавантолгой түлш" ХК-ийн баруун бүсийн үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын зүүн бүсийн үйлдвэр лүү шилжүүлэх шийдвэр гаргаж хохирогч иргэдийг тайвшруулсан юм. Харин өнөөдрийг хүртэл нүүлгэн шилжүүлэлт хийгдэхгүй иргэдийг хохироосон хэвээр байгаа юм. 

9 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Үндсэн хуулийн хэрэгждэггүй заалтууд

"ТУЛГА тойрсон" бичвэрээрээ үндсэн хуульд соёрхон баталсан ч хэрэгждэггүй хэд хэдэн заалтыг бичиж байна.

9 өдрийн өмнө