Японд омикрон вирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

2021 оны 11 сарын 302021-11-30
Японд омикрон вирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

Япон улсад омикрон вирусийн анхны тохиолдол өнөөдөр бүртгэгдлээ. Ням гаригт буюу 2021 оны 11 сарын  28-ны өдөр Токиогийн "Нарита" нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Намиби улсын дипломатч "Covid-19"-ийн шинжилгээ өгчээ. Энэ үеэр хариу нь эерэг гарч, шинэ төрлийн мутацид орсон омикрон хувилбараар халдвар авсан нь тогтоогдсон байна.

Омикрон хувилбарыг цааш тархахаас сэргийлж Японы Засгийн газар өнөөдрөөс эхэлж, нэг сарын хугацаатай гадаадаас жуулчид хүлээн авахгүй байхаар шийдвэрлэжээ.

Энэ хориг Япон улсын иргэдэд нөлөөлөхгүй. Харин шинэ төрлийн омикрон вирус бүртгэгдсэн улс орнуудаас эх орондоо буцан ирж байгаа иргэд манай улстай нэгэн адил 10 хоногийн хугацаатай тусгаарлалтад орох талаар мэдэгдлээ.

Санал болгох

Монголын баг ”ABU Robocon-2021” тэмцээний дэд байр эзэлжээ

БНХАУ-д цахимаар зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын “ABU Robocon-2021” тэмцээнд Монгол Улсын баг дэд байр эзэлж, 2019 оны амжилтаа давтжээ.

20 минутын өмнө
"Тавантолгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийг буулгаж цэцэрлэгт хүрээлэн барина

Улмаар айл өрхүүд Нийслэлийн засаг дарга болон БОАЖЯ-нд олон удаагийн гомдол гаргаж асуудлыг шийдэж өгөхийг хүссэн.

1 цагийн өмнө
Хөгжлөөс хойш татсан НАЙДВАРГҮЙ зээлдэгчид

Ингээд хамгийн их өртэй болон улс төрчдийн хамаарал бүхий компаниудыг нэрлэж байна.  

4 цагийн өмнө
Тавчигтай ээжээр далимдуулж ТӨРИЙН тэргүүний замналаа эхлүүлсэн түүхэн өдөр

Өнөөдөр тавчигтай ээжээр далимдуулж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон түүхэн өдөр. Энэ өдрийн гавьяагаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр хариуцлага хүлээн огцорч, өдгөө Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болоод буй юм.

4 цагийн өмнө